Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол иргэд Чили улс руу визгүй зорчих боломжтой боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар батлав.

Ингэснээр хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

Мөн “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталжээ.

Дээрх төрлийн паспорт эзэмшигчид Азербайжан улс руу 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино.

Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.