Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГОВЬ ХК нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэр гаргалаа

З.Санжаа, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
 

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр (2018.10.03) болж нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар (99.99%) дэмжиж компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Ингэснээр компаний 7,801,125ш хувьцааг 100 хувааж 780,112,500ш болгож нэгжийн үнэ 31,700₮ (2018.10.02-ны өдрийн хаалтын ханш) ~317₮ болно гэсэн үг.

Тус компаний нийт хувьцааны 84 хувийг 4 том хувьцаа эзэмшигч Хайд Интер, Эф Си Ай, Таван Богд Трейд, Үлэмж Их компаниуд эзэмшиж байгаа бол 15 хувь нь ~17-18 мянган жижиг хувьцаа эзэмшигч нарт байна. Компаний зах зээлийн үнэлгээ ~250 тэрбум төгрөг.

Өнөөдрийн биржийн арилжаагаар Говь ХК-ийн нэгж хувьцаа өмнөх өдрийн хаалтын ханшаас 2% өсөлттэй (32,300₮) хаагдлаа.