ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ном их уншдаг хүн амьдралын хүнд бэрх нөхцөлийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн улс орнууд хэр их ном уншдаг талаар олон улсын соёлын чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэдэг “NOP” 2016 оны байдлаар долоо хоногт ном уншихад хамгийн их цаг зарцуулдаг иргэдтэй 30 улсыг гаргаж ирсэн юм.

Тус жагсаалтыг БНЭУ тэргүүлсэн ба долоо хоногт Энэтхэгийн иргэд дунджаар 10 цаг 42 минутыг ном уншихад зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байна. Дараагаар нь Тайландын иргэд есөн цаг 24 минут, БНХАУ-ын иргэд 8 цагийг долоо хоногт тус тус зарцуулдаг аж.

 
NOP: Улсуудын иргэд долоо хоногт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг талаар судалгаа

Эдгээр жагсаалтад орсон 30 улсын дийлэнх нь улс үндэстний түүх, соёлын арвин түүхтэй, аж үйлдвэржсэн, хүн амын тоо их учир хувь хүний өрсөлдөөн их орнууд буйг та бүхэн харж байгаа байх. Харин манай улсын иргэдийн талаарх мэдээлэл олон улсын судалгаа, баримтуудад багтаагүйгээс харахад ном уншихад тийм ч их цаг зарцуулдаггүй бололтой.

Хэдэн жилийн өмнө соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана номын зах зээлийг “Ном жийпнээс муу зарагддагт л Монголын хямрал оршиж байгаа юм” хэмээн тэмдэглэсэн удаатай. 

Тэгвэл бид ном унших дадлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ном уншихын ач холбогдол нь зөвхөн танин мэдэхүйгээс гадна ямар давуу талуудыг танд өгдөг вэ. 

 
Гэрэл зургийг: mpa.mn

Ном уншсанаар зөвхөн тархи, оюундаа хөрөнгө оруулаад зогсохгүй эрүүл мэндэд ч мөн эерэг нөлөө үзүүлдэг

Стресс нь хүний биед өвчлөл үүсэх шалтгааны 60 хувь болдог бол ном унших нь стрессийг 68 хүртэлх хувиар бууруулах боломжтойг Их Британийн эрдэмтэд нотолсон байдаг.

Стрэссийг бууруулахаас гадна ном унших нь илүү урт удаан амьдралын нууц болохыг ч мөн судлаачид баталсан байдаг. АНУ-ын Йэлийн Их сургуулийн судлаачид 50 наснаас дээш настай, нийт 3,635 хүнийг судалгаандаа оролцуулсан ба судалгаагаар өдөрт 30 хүртэлх минут ном уншдаг хүмүүс огт ном эсвэл сонин, сэтгүүл уншдаггүй хүнээс 23 сараар буюу бараг хоёр жилээр илүү урт насалдгийг тогтоожээ.

Өндөр хөгжилтэй гаднын улс оронд зүрх судасны, эсвэл сэтгэл зүйн асуудалтай хүмүүст “Библиотерапи” гэх эмчилгээг сэтгэл судлалын мэргэжилтнүүд сүүлийн үед санал болгох болжээ. Өвчтөн тулгамдаж буй асуудал, эсвэл сэтгэл санаа, биеийн тогтворгүй байдлын талаар эмчдээ хэлэхэд эмч тухайн нөхцөл байдалд таарсан хэд хэдэн номыг сонгон өвчтөнд санал болгодог байна.

Тухайлбал, Уран зохиолын ном нь та бидний бодож байгаагаас хавьгүй хүчтэй ба бусад хүмүүсийг ойлгож, өөрт тулгарч буй асуудлыг олон талаас эргэн харж, эргэцүүлэхэд тусалдаг тул олон улсын зарим судлаач номоор дамжуулж өвчтөнөө эмчлэх эл аргыг ашигладаг болсон түүхтэй аж. 

"Бид кино үзэж байхад тухайн киног бүтээсэн, найруулагчийн төсөөлөл, дүрслэлээр бий болсон зурагт дүрсийг тархиндаа хуулж байдаг. Харин ном уншсанаар тухайн номын үйл явдал, агуулгыг өөрсдийн таашаал, төсөөллөөр тархиндаа бүтээж байдгаараа өөр юм. Тийм ч учраас ихэнх хүмүүс уншсан ном нь кино болж хувирахад дурамчхан хандах хандлагатай байдаг ба найруулагч болон уншигчийн төсөөлөл зөрөлдөж буйн нэг илрэл юм" гэж Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан нэгэн илтгэлдээ дурдсан байдаг.

Мөн тэрбээр "Бидний тархи байнга л хэрэггүй стресс, бухимдлыг өөрөө бий болгож байдаг. Харин ном, тэр дундаа уран зохиолын төрлийн номыг уншсанаар бид тархиндаа хэсэгхэн зуур ч гэсэн өөр зүйл хийх боломжийг олгодог. Уран зохиолын номоор дамжуулан бид нийгмийн маш олон давхаргын хүмүүстэй танилцаж, дотоод ертөнцийг нь нээж, ярилцаж чаддаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хүнийг хүн гэдэг утгаар нь нүүрэлдүүлж чаддаг" гэж мөн дурдсан юм.

Уран зохиолын ном танд юу өгөх вэ?

Видео:

Та бүхэн энэхүү мэдээллийг интернетээр дамжуулан өөрийн утас, компьютер, таблет дээрээ уншиж байгаа байх. Тэгвэл дэлхий дээр интернетэд холбогдож чадаагүй 175 гаруй сая хүн одоог хүртэл байдаг ба эдгээр хүн зөвхөн ном, сурах бичгээр дамжуулан бүхий л мэдлэг, мэдээллээ олж авдгийг харахад ном дижитал эрин үед ч мөн ямар чухал үүрэг гүйцэтгэсээр буйг илтгэж байгаа юм.

Ном уншсанаар олж авах энгийн эерэг талуудын тухай дурдсан мэдээллүүдийг нэгтгэвэл:

  1. Аливаа зүйлд төвлөрөх чадварыг дээшлүүлнэ
  2. Үгсийн сан улам баяжиж, өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлнэ
  3. Ном уншсанаар ой санамжтай холбоотой өвчлөлөөс сэргийлж, таны санах ойг дээшлүүлэх болно
  4. Ном их уншдаг хүн амьдралд тохиолдох хүнд бэрх нөхцөлүүдийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог ба аливаа саад бэрхшээлд хөнгөн байдлаар хандаж сурдаг
  5. Төсөөлөн бодох болон бүтээлч чадварыг дээшлүүлнэ
  6. Таныг илүү энэрэнгүй болгож, бусдыг ойлгож, сонсох чадварыг дээшлүүлнэ
  7. Ном унших нь таны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд тусална гэх мэт маш олон эерэг нөлөөг үзүүлдэг ба ном уншсанаар та өөрөө өөртөө оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Битий шаа [202.9.46.39] 2024/9/3
ymr ihynbe
0 | 0 Хариулах
young [203.91.115.44] 2019/1/11
nice yumbe
0 | 1 Хариулах
Зочин [112.96.195.212] 2018/9/18
Sain orchuuldag hun arvin bolohyin tuld hun bur nom ih unshdag boloh heregtei l de
1 | 0 Хариулах
Зочин [131.131.64.220] 2018/9/18
Enetheg Egypt 2 hudlaa bhoo. Koran bolon shashinii sudar unshihiig nom unshsand tootsohgui ee hahaha
6 | 4 Хариулах
Зочин [202.9.40.51] 2018/9/18
nom uuuuuuuuuuuuuuuuuuuuuunshaachdee
2 | 0 Хариулах
gegeenkhan [182.160.0.110] 2018/9/18
gegeen khan ba urshuuliin huuli
0 | 0 Хариулах
1818 [202.9.41.74] 2018/9/18
Munhag haranhui mongolchuudaa amidraliin chanaraar 200 jil hotsorj iawaagaa medehuu? Nom unshihgui hov jiv huuj buh ntr gej galzuurhaar tegdiin.
5 | 0 Хариулах
мс [202.21.115.165] 2018/9/18
одоо үргэлжилсэн үгийн уран зохиол роман уншихлаар хамаг хайран цаг хугацаа өнгөрөх юм.Харин хувь хүний хөгжилийн талаарх ном уншихлаар богино хугацаанд тархиа цэнэглээд байгаа юм шиг санагддаг даа.
8 | 3 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/9/18
Хувь хүний хөгжлийн номыг ном гэдэггүй, хог гэдэг.
4 | 2 Хариулах
Зочин [112.96.195.212] 2018/9/18
Yamar neg unshih heregtei l de
2 | 0 Хариулах
Зочин [182.117.24.79] 2018/9/18
монголчуудын ном унших дадлыг бууруулсан хэдэн хүчин зүйл байна гэж би хардаг. 1-хүмүүсийг уран зохиолын ном уншихыг нь буруутгадаг, заавал шинэжлэх ухааны, мэдлэг олгосон лаг лаг ном уншихаас биш тэнэг утга зохиол уншаад хэнд хэрэгтэй юм гэх мэт их ярьдаг болсон бнлээ, энэ маш буруу. 2-номын үг хэллэг, үгийн баялаг, найруулга, үгийн алдаа их болсон, хяналт муу хэвлэлттэй номуудыг хүмүүс уншаад урам хугарах болсон. 3-ном уншихын ач холбогдлыг сайн ойлгохгүйгээс. Дүгнэж хэлэхэд ном уншихын ач холбогдол бол цэгцтэй зөв ярьж сурах, алдаагүй бичиж аливаа зүйлийг уншаад хурдан гол зүйлийг ойлгож сурах, стресс тайлах, адал явдалт ном уншвал уран сэтгэмж сайжрах гэх мэт давуу талтайг хүүхэд байхаас нь ойлгуулж ном унших айдсыг нь дарах л маш чухал юмдаа.
14 | 1 Хариулах
Зочин [139.227.245.45] 2018/9/18
Манай монголчууд ганцхан цаг ч хүрэхгүй. Хятадууд 8 цаг байгааг анхаарагтун!
7 | 1 Хариулах
Зочин [66.181.161.98] 2018/9/18
Монголруу орчуулна гэж оршуулга болгосон ном уншиж зүгээр байсан монгол хэлдээ муудаж эд эсээ үхүүлж байснаас гаднаас эх хэл дээр нь захиалж олоод уншсан нь хамаагүй дээр. Монголын орчин үеийн зохиолчид гээд байгаа хуулан бичигчдийн номыг авч уншиж өөрийнхөө алтан цаг оюун ухаанаа булингартуулах шиг дэмий юм байхгүй. Бүгд гадны сонгодгуудыг хуулсан хуулах гэж оролдсон хог. Ном уншихдаа сонголттой унш. Хаа хамаагүй солиотой юмнуудын эрээчсэн болгоныг шүүлтүүргүй залгиллаа гээд чамд ямар ч үр дүн өгөхгүй амьдралд чинь ямар ч нэмэргүй хогоор тархиа дүүргэчихээд би уншдаг хүн гэвэл ёстой том эндүүрэл. Эхлээд сонгодгуудыг эх хэл дээр нь олж унших хэрэгтэй. Сонгодгоо дуусгацан байхад аяндаа номоо голж шилэхээ гадарладаг болно.
20 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/9/18
Хэлээд юүхэв, ямар сайндаа социализмын үеийн хэдэн номоо буцааж олж авъя гэж бодож байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/9/18
Эсвэл шууд инглиш дээр.
1 | 1 Хариулах