2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S44
17:00
S44
18:00
S44
19:00
S44
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°

Фэйсбүүк компанитай хамтран хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарладаг болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажилласан Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчидтэй Цагдаагийн ерөнхий газар уулзалт хийж, тулгамдаад байсан зарим асуудалдаа гарц олжээ. Энэ талаар өнөөдөр ХХЗХ-ны Цахим мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн нар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/334984660664593/

Уулзалтаар дараах үр дүнгүүд гарсан байна. 

1. Иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үнсэн эрхийн талаар буюу

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
  • Оюуны өмчийг хамгаалах
  • Цахим орчны хүүхэд хамгаалал
  • Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах
  • Хуурамч хэрэглэгчийг тодорхойлох
  • Терроризм, цахим гэмт хэрэгтэй тэмцэх

2. Фэйсбүүк компани нь хуурмаг мэдээлэл, хуурамч хэрэглэгч, зүй бус контентыг оновчтой тодорхойлох, ингэснээр зүй бус мэдээллийг устгах, хандалтыг хязгаарлах, түр түдгэлзүүлэх эсвэл хэрэглэгчийн хаягийг хаах ажлыг түргэвчлэхэд туслах зорилго бүхий Ажлын багийг ХХЗХ-оос бүрдүүлэхээр болжээ. Энэхүү байгийн гишүүд нь Монгол Улсын төрөлх хэл соёл үндэсний хэллэгийн онцлогийг мэддэг, англи хэл, салбарын мэдлэгтэй боловсон хүчин байхаар тохирсон байна.

3. ФБ компани аливаа гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай "Green channel" ногоон сувгийг Монгол Улсад нээж өгөхөөр тохиролцсон байна. Ингэснээр Монгол Улсаас энэхүү сувгаар ирсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх нь. 

4. Фэйсбүүк нь хэрэглэгчийн профайлд жинхэнэ гэдгийг баталгаажуулсан тэмдэглэгээ олгох тухай тохиролцжээ. Тодруулбал, Монгол Улсын талаас буюу ХХЗХ-ноос тавих саналыг харгалзан үзэж, жинхэнэ хэрэглэгч мөн эсэхийг тогтоох юм байна. Тэмдэглэгээ нь тухай хэрэглэгчийн профайл дээр цэнхэр өнгөөр тэмдэглэгдэх юм байна. 

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн жил Фэйсбүүк компанид 12 удаа хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй бол энэ удаагийн уулзалтаар 7-д нь хариулт авсан талаар Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн дурдлаа. Тодруулбал тэрбээр “Манай эрх зүйн орчны хүрээнд бид Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг бол АНУ Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хэргийг шийдвэрлэх эрхтэй болдог. Тэгвэл дээрх хоёр тохиолдолд бид шууд Фэйсбүүктэй нээлттэй харьцаж болохоор болсон” гэлээ. Тухайлбал, хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой болох юм байна. 

Фэйсбүүкээс гаргасан судалгаагаар 2018 оны эхний улиралд 583 сая хуурамч хаягийг тус компани идэвхгүй болгосон бөгөөд одоогийн байдлаар 83 сая хуурамч хэрэглэгчийн хаяг байгаа аж. 2018 оны зургаадугаар сард болсон Канны медиа фестиваль дээр Фэйсбүүк дээрх нийт мэдээ мэдээллийн 50 хувь нь хуурмаг байна гэсэн асуудал хөндөгджээ. 

Цахим орчинд хувийн нууцлалаа хэрхэн хадгалах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах, гэмт хэргийн золиос болохгүй байх талаар Цагдаагийн байгууллага сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй нэг нь “Unfriend” хөдөлгөөн юм. 

ЦЕГ-аас мэдээлснээр 2017 онд цахим орчинд 299 хэрэг гарсан бол энэ оны эхний хагас жилд л гэхэд 279 хэрэг гарсан байна. Үүний дийлэнх нь Фэйсбүүкээр дамжуулан иргэдийг залилах хэрэг байжээ. 

Ирэх арваннэгдүгээр сард Фэйсбүүкийн төлөөлөл Монгол Улсад эргэн ирэхээр төлөвлөсөн байна. Энэ хүртэл цагдаагийн байгууллагаас иргэд, байгууллагуудын дунд Фэйсбүүкийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, яаж гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар үе шаттай сургалтууд зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

x