Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвхөн наймдугаар сард суудлын автомашин 6,547-оор нэмэгдэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 606.4 сая ам.долларт хүрч, 2017 оны мөн үеийнхээс 204.7 сая ам.доллараар өсжээ. 2018 оны эхний найман сард суудлын автомашин  41,429, ачааны автомашин 14,499 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 5213-аар багасан бол ачааны автомашины импорт 6235-аар нэмэгдсэн байна.

Харин энэ тоог 2018 оны эхний долоон сарын үзүүлэлттэй харьцуулж тооцвол зөвхөн өнгөрсөн наймдугаар сард суудлын автомашин 6,547, ачааны автомашин 2,017-оор нэмэгджээ. 

Гаалийн ерөнхий газраас гаргасан 2018 оны эхний долоон сарын судалгаагаар суудлын автомашин 34,882, ачааны автомашин 12,482 орж ирсэн байсан юм.