Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний долоон сард машины тоо 47,364-өөр нэмэгджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Экспорт импортоос давж, гадаад худалдаа эерэг гарлаа. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний долоон сард 7.38 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувь буюу 1.5 тэрбум ам.доллараар өсчээ. Түүнээс гадна экспорт импортоос давж, экспорт, импортын зөрүү 851 сая ам.доллараар эерэг гарчээ. 
Манай улс энэ оны эхний долоон сард дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 60 улсад бараагаа экспортолж, 144 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

ЭКСПОРТ

Экспорт долоодугаар сарын байдлаар 4.116 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 596.4 сая ам.доллараар буюу 16.9 хувиар өссөн үзүүлэлтийг доор графикаар хүргэе. 

 

Экспортод гарсан өөрчлөлтийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем(БТКУС)-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 13 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь эрдэс бүтээгдэхүүний экспорт 614.8 сая, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 55.8 сая ам.доллараар тус тус өссөнтэй холбоотой аж. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн барааны үнийн дүн өссөн 13 хэсгээс сонирхуулбал: 

  • Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн - $16,43 сая
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүн $18,651 сая
  • Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги - $8,868 сая ам.доллараар өмнө оны мөн үеэс нэмэгдсэн байна. 

Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн, арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, түүгээр хийсэн эдлэл, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос зэрэг бүтээгдэхүүний экспорт буурчээ. 

ИМПОРТ

Гэрэл зургийг MPA.mn

Импорт 3265.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 929 сая ам.доллар буюу 39.8 хувиар өссөн байна. Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 18 хэсгийн барааны импорт өсч, 3 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, 
Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн импорт $234.5 мянган ам.доллараар, мод, модон эдлэлийн импорт 10.5 сая ам.доллараар тус тус буурсан бол

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт $182.3 сая
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт $206 сая 
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт $141.2 сая
  • Авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт $177.0 сая
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 51.8 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импортын 82.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлжээ. Энэ оны эхний долоон сард манай улс 604 сая ам.долларын 887.6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 108.4 мянган тонноор, үнийн дүнгээрээ 162.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Харин нефтийн бүтээгдэхүүний импортын 79.7 хувийг автобензин, дизель түлшний импорт эзэлжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

2018 оны эхний долоон сард суудлын автомашин 34,882, ачааны автомашин 12,482 орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын машины тоо энэ оны эхний долоон сард 47,364-өөр нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 2633-аар багасч, ачааны автомашины импорт 5356-аар нэмэгдсэн байна. 

 

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал 2018 оны 7-р сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр

  • Цагаан будааны импорт $3,08 сая 
  • Элсэн чихрийн импорт $4.95 сая
  • Хуурай сүүний импорт $2.02 сая
  • Сонгино сармисны импорт 1.56 сая ам.доллараар тус тус өссөн байна. 

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үзүүлэв. 

 

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харууллаа. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 736.3 ам.доллар, байхуу цайны импортын дундаж үнэ 164.1 ам.доллараар тус тус өссөн бол  төмсний импортын дундаж үнэ 69.4 ам.доллараар, сонгино сармисны дундаж үнэ 85.8 ам.доллараар тус тус буурсан байна.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар