Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Зайсангийн авто замын нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

ikon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар зочид буудалд

09:00 цагт Эмэгтэйчүүдийн хорих ангийн Бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй бүсгүйчүүдийн гар урлалын үзэсгэлэнг дэлгэнэ.

Нээлттэй нийгэм ТББ-ын байранд

09:00-17:00 цагт "Шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно. Тус уулзалтад УДШ-ийн шүүгчид, Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын газрын төлөөллүүд, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчид, ТББ-ын төлөөллүүд оролцоно.

"Шангрилла" зочид буудалд 

09:30 цагт АмЧам Монголын 2024 оны ээлжит сар тутмын хурлаа Гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг: Бизнесийн орчныг сайжруулах тухай” сэдвээр зохион байгуулна.

"Корпрэйт Конвеншин центр"-т

09:00-15:00 цагт Монгол улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордонд

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт үргэлжилнэ.

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

10:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орны үнэ цэн-Иргэний бахархал" сэдэвт үндэсний чуулга уулзалтын нээлтэд оролцож, үг хэлнэ.

11:30 цагт “УИХ-ын Сонгуулийн саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийнэ.

"Блю Скай" зочид буудалд 

10:00-12:00 цагт Монгол Улсын нийт алтны нийлүүлэлтийн 20 орчим хувийг бүрдүүлдэг бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээ авах боломж нь хэр байгааг судалсан судалгааны нээлт болно.

“Монгол ньюс” хэвлэлийн төвд

11:00 цагт МҮБХ-ны тэргүүлэгчид шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа татгалзаж, эрхийг нь хохироож буй асуудлаар зарим бөх мэдээлэл өгнө.

Моннис тауэрт

11:00 цагт "Оюу толгой" ХХК 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Иргэд, оршин суугчид, аж ахуй нэгжийн төлөөллөөс Зайсангийн авто замын нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:30 цагт Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг нь хүртэх, соёлын экспорт хийхэд туслах байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн талаар Оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” ХХК-аас хэвлэлийн хурал зохион байгуулна. Тус хуралд The HU хамтлагийн Монгол дахь хуульч Э.Болорчулуун, Хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион нар оролцоно.

12:00 цагт Монголын зээлтэй иргэдийн холбооноос Ипотекийн зээлийн шимтгэл 1%-ийг авах ёсгүй гэж шүүхийн шийдвэр гарсан байтал банкнууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө.

Хангарди ордонд

12:20 цагт НИТХ дахь ХҮН намын бүлэг “2024 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог, мандат” тогтоох асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Тусгаар тогтнолын ордонд

13:00 цагт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад намын үйл ажиллааг чиглүүлэх нь” сургалт зохион байгуулагдана.