Ц.Элбэгдорж: Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр танилцуулсан.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ" хэмээн Х хуудсандаа бичсэн байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримт хэмээн тодорхойлсон энэхүү зурвасын талаар иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал "Viber"-т зурвасын доор ямар нэг зай гардаггүй учраас энэ бол эвлүүлэг гэх мэтчилэнгээр нотлох баримтад эргэлзэж буйгаа илэрхийлцгээж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

