ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, $14.5 саяын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"

Б.Манлай
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр/2024.04.25/ хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Уг мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч буйг тодотголоо.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь “Ачит Ихт” компанитай балансын бус хүдрийг ашигласны төлбөрт тус компанийн 34%-ийг эзэмшихээр гэрээг 2013 оны долоодугаар сарын 17-нд байгуулсан байдаг. 

Улмаар 2015 оны зургаадугаар сарын 26-нд дээрх гэрээнд өөрчлөлт орж, “Ачит Ихт” компанид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 34%-ийг бүрэн шилжүүлжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ачит Ихт” компани 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг шалгахад "Степпкупер", "Цаглавар" гэж хоёр компани байдаг.

"Степпкупер" компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийн 24.5%-ийг Монгол Улсын иргэн Эрдэнэцэцэг, 25.5%-ийг түүний нөхөр П.Цагаан гэж хүн, 24.5%, 25.5%-ийг хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуундарь нар эзэмшдэг байна.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг "Цаглавар" гэж компани эзэмшдэг, тус компани 2016 онд байгуулагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Өлзийжаргал гэж хүн ажилладаг. "Цаглавар" компанийн эзэмшлийг шалгахад "Степпкупер" компанийн 24.5%-ийг эзэмшигч иргэн Эрдэнэцэцэг 100% эзэмшдэг нь УБЕГ-ын мэдээллээр тогтдог.

"Цаглавар" компанийн гүйцэтгэх захирал Өлзийжаргал нь "Степпкупер" компанийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг. “Ачит Ихт” компанийг бүхэлдээ П.Цагаан болон түүний эхнэр Эрдэнэцэцэг, гэр бүлийн гишүүд эзэмшдэг мэдээлэл байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдгээр мэдээллийг УБЕГ-ын Open Data-гаас харж болно.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг эзэмшдэг "Цаглавар" компани 2016 онд уул, уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Тус ААН нь “Ачит Ихт” компанийн 22%-ийн ногдол ашиг авахаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. 

"Цаглавар" компанийн арилжааны банкны топ дансанд 13.6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байгаа.

“Ачит Ихт” компани 2014-2021 онд нийт 53,370 тонн зэс буюу тухайн үеийн ханшаар 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй "Noble resources" компанид, 2018-2023 онд 41,527 тонн зэсийг тухайн үеийн ханшаар 960 орчим тэрбум төгрөгөөр Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид тус тус худалдан борлуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид 2018-2023 онд 41,527 тонн зэсийг худалдан экспортлохдоо нэг зэс тонн тутамд 330-350 орчим ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх нууц гэрээг байгуулж, тус компанид нийт 14.5 сая долларын хөнгөлөлтийг эдлүүлсэн болох нь мэдээллээс харагдаж байна.

"Fortune I-Trade PTE" компанийн бүртгэлийг шалгахад Даяндоржийн Жаргалсайхан гүйцэтгэх захиралтай, Даяндоржийн Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй байна. Даяндоржийн Эрдэнэцэцэг нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй гэсэн үг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниудын хооронд байгуулсан гэрээгээр нийт 14.5 сая долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. 

"Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдон, шалгагдаж байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримтын талаарх мэдээллийг танилцуулъя.

Монгол Улсын ерөнхийлөгч буюу төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан П.Цагаан нарын хоорондоо харилцсан мэссэж чатыг дэлгэц дээр харуулж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрэгт авагдсан дараагийн баримт нь Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2019 оны есдүгээр сарын 10-нд арилжааны банктай долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдэж, тухайн өдөртөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дээрх хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцыг танилцууллаа" гэж ярилаа.

Зургаар оруулсан баримтуудыг хэвлэлийн хурлын үеэр дэлгэц дээр харуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.43] 2025/1/5
D ajrgalsaikhang mednee hogiin pz daa bsnda hiilgsn umniihaa mongiig ogoogui ah duu nararaa tosol hussan tsagaanni arin ajil hiideg oodgui ah bsnda bas boloogui joohon ohiduudaar oroldoostoi IT parkihan medne dee naadah chin bol hulgai tugs shaaah pzdaa
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.199] 2024/4/26
Цагаан хувийн компаниар олсон мөнгөө яана уу ийн үү падлий алга.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/4/26
ЭЛБЭГЭЭ, ЦАГААН МОНГОЛД ОЧООД ШАЛГУУЛЧИХАА. ЭНЭ БАРИМТУУД ҮНЭН БОЛ ТА НАР ШАЛГУУЛАХ ЁСТОЙ. ШАЛГУУЛААД ГЭМТЭЙ, ГЭМГҮЙГЭЭ ТОГТООЛГО!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.162] 2024/4/26
Elbegee mongolchuudiig hoshgoruulj bgad l ingej idej dee. Odoo nogoo zangiagaaa zuugeed gutlaa toslood shorondoo hevtdee.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.29] 2024/4/26
Audituud uugaa hiij baisan um be. Huuramch audit hiisen bol bas zarlah heregtei.
0 | 0 Хариулах
jk [66.181.191.48] 2024/4/25
dajgui jujig bna. ter chat bol buur saihan hoshig shog.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.26] 2024/4/25
БИДНИЙГ МӨН Ч ИХ ХУУРЧ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЛГБТДОРЖ ДОО!
2 | 0 Хариулах
Зочин [87.92.242.187] 2024/4/25
ЛБГТдорж! Бас л сэтгэж цбайна шүү! ккк Та чинь ямар аймар цоорцон сэтгэдэг юм бэ!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.43] 2024/4/25
жинхэнэ том хулгайч ил болж бн даа, өөр олон юм байгаа даа
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.102] 2024/4/25
ЛГБТДОРЖ ОДОО ЗАНГИАГАА Ч ЗҮҮЖ ЧАДАХГҮЙ ЧАЦГА ЦАРАЙЛНОО!
4 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/4/25
za za. iim l bolood uls hugjihgui baina.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.53] 2024/4/25
Hugiin luivarchid doo
3 | 0 Хариулах
Шал худлаа эвлүүлэг [139.5.217.144] 2024/4/25
Ийм юманд итгэдэг малнууд нь данхаа сонго
1 | 5 Хариулах
Зочин [202.126.90.211] 2024/4/25
Цагалбарын Жаргалсайхан нь эбигийн хүн биз
3 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/4/26
Жаргалсайхан нь Цагааны авгай эрдэнэцэцэгийн төрсөн дүү нь
0 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/4/26
ЭБИГИЙН ХҮН МӨНӨӨС МӨН
0 | 0 Хариулах
Сдaaaa юмаа нээрээ [62.55.205.86] 2024/4/25
Агуу их АНУ маань авилгачдын толгой хорогддог оромж болоо юу даа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.142] 2024/4/26
Алуурчин тонуулчид орогнодог үүр
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.91.210] 2024/4/25
Чат гэхэд нэг л азаарын шоотууд байна. Улс төрчид гэхээрээ ингэж захиа занаа бичиж байгаа юм шиг дэлгэрэнгүй бичдэг гэж бодсон ч хэн ч харсан ойлгомжтой байг гэж байгаам шиг нэг л худлаа санагдаад байхын.
0 | 0 Хариулах
pl [202.70.43.201] 2024/4/25
ter chat iin hoorhii hen evluulsen yum boldoo. orovdoltoi sanagdchihlaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.167] 2024/4/25
та нар сонгуулиа олигтой өгчихөөч, аав ээж хамаатан садандаа сонголтоо зөв хийх талаар яриач, ганц 20k аваад өгөөд байнашд наад малууд чинь.. хүүхдүүдээ бас зөв хүмүүжүүлээч, өөрсдийн гэсэн үзэл бодолтой болгож өсгөөч үгүй бол ийм л амьдрал хүлээж байна Цаашдын Монголыг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.171.167] 2024/4/25
Энэ 2 бие биенээ овог нэрээр нь бүтнээр viber дээрээ тэмдэглээд л... тэгснээ улаан цайм 3-дагч этгээдэт үлгэр уншиж өгч байгаа юм шиг бичээд л МАН-гаруудаа олигтой юм хийлдээ, АН ч гэсэн бүтэхгүй гарууд, ХҮН энэ жил олонхи болоосой билээ... энэ 2 мал намаас үнэндээ залхаж байна 30 жил бүр ингэтлээ бугширсан идээ бээртэй болж.
7 | 1 Хариулах
Зочин [192.42.116.201] 2024/4/25
Элбэгдорж ариухан амьтан биш гэдэгтэй санал нийлнэ. Харин төрийн цагдаа нь улс төрийн нэг хүчнийхээ талд орчихоод баримт дэлгээд сууж байх үнэхээрийн тэнэглэл. МУ-ын нийт хүн боловсрол өндөртэй орны тоонд ордог. Тиймээс иргэд бүр энэ улс хаашаа явааг тунгааж хараасай. Лав л ардчилсан улс биш болсон
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.211] 2024/4/25
Авилгалд идэгдээд дууслаа гэнэ, илрээд ярихаар улс төржөөд байдгаа больж үз
1 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/4/26
Эрт орой нь хамаагүй, улс төр үл харгалзан, юуны түрүүнд авлигатайгаа л тэмцэх хэрэгтэй. Авлига цэцэглээд л байх тусам Монгол Улс маань цаашид хөгжихгүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.145] 2024/4/25
элбэг америкт ядуу номноос өөр юмгүй подвальд амьдарч байгаа клип хийлгэсэн бнлээ аймаар 2нүүртэй псдааа шүү яаж тансаглаж байгаа бол
1 | 0 Хариулах
Зочин [122.150.154.131] 2024/4/25
Энэ чатыг хархад үнэн гэдэгт нэг л итгэл төрөхгүй л бна даа. Энийг утасны дэлгэц дээрээс screenshot хийж авсан бна. Тэхээр Цагааны утаснаас л авсан болж таарах гээд. Гэтэл мань хүн сүүлийн хдн жил Монголд байхгүй байгаа мөн утсыг нь хурааж авсан гдг нэг л үнэмшилгүй. Харин мсж-ийг нь замаас нь авсан тухайд тайлж уншилаа гэхэд ингэж дэлгэцийн зураг шиг бол харуулахгүй л дээ. Тэхээр арай цагдаа маань Оюукын гар хөл болоод ард түмний тархийг угаагаад явжийдаг юм биш байгаадаа гсн хардлага төрөөд бх юм
12 | 2 Хариулах
Зочин [202.55.188.122] 2024/4/25
Twitter DM байх шиг бн
0 | 0 Хариулах
zochin [192.82.64.248] 2024/4/25
ишш чааваас даа энэ зохиож бичсэн юмийг нь, Монголын төр мөхжээ
0 | 0 Хариулах
Нот бат [165.22.231.239] 2024/4/25
Жинхэнэ сэхээтнүүд нь бөбө болоод үхчихсэн гэж үнэн юм байна доо. Оюунлаг хүмүүс Монголд байхгүй. Дан хулгайч, амьжиргааны зальтай л нөхдүүд төрд гараад өөрсдийнхөө торыг сайн нэхчихэж. Төрийн алба гэж төрлүүдийн, биеэ үнэлэгчидийн, арга зальтай наагуур цаагуур хов ярьсан нөхдүүдийн л үүрлэдэг газар болчихсон. Чадалтай оюунлаг хүмүүнлэг залуучууд нь тэсэхээ байгаад гадагш гарчихсан. Эх орон нэрэн дор дураараа туйлсан, идэж уусан зэрлэг нөхдүүд нь эндээ сүлжээ тороо бэхлээд сууж байдаг юм байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/4/25
uhsen hohoin baas omkhii buzar kommunisduud sekheeten baina gej yuu baikhav dee. har amia bodson omkhii arikhchid
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.167] 2024/4/25
тан нар сонгуулиа олигтой өгчихөөч, аав ээж хамаатан садандаа сонголтоо зөв хийх талаар яриач, ганц 20k аваад өгөөд байнашд наад малууд чинь.. хүүхдүүдээ бас зөв хүмүүжүүлээч, өөрсдийн гэсэн үзэл бодолтой болгож өсгөөч үгүй бол ийм л амьдрал хүлээж байна Цаашдын Монголыг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/4/25
Ийм тэнэг мессеж бичээд сууж байдаг ерөнхийлөгчтэй байсандаа үнэхээр ичиж байнаа. Монголчууд бид үнэхээр үмбүү тэнэг мал үндэсттэн юм байна.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/25
Ter viber chat unshih bolomjgui geed baigaa humuus "viber Information for Law Enforcement and Governmental Authorities" geed haigaad uzeerei.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.180.215] 2024/4/25
Хэд хэдэн толгойтой бүлэглэл байх шиг байна. Элбэгдорж , Хүрэлсүх , Оюунэрдэнэ , Миеэ , Женко , Сү , Нямка , Багабанди , Энхбаяр , ХҮН ий хэд гээд. Дутуу ч байж магад. Ямартай ч залуусаа дээрх нэрс орсон сонголт л бүү хийгээрэй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.125] 2024/4/25
Барь ЭБЭ Новшоос их юм гарна.
0 | 0 Хариулах
Тэнгэрийн ташуур [202.126.91.215] 2024/4/25
Ээбий хүүрээ сайханбилэгээ дагуулж ирж жангаа хүрт
0 | 0 Хариулах
Зочин [2.57.122.215] 2024/4/25
хүзүүгүй тарваганы батгыг шахаж эхэллээ 😂😂😂
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2024/4/25
Дээгүүр зодоон хурцдаж эхэлж байна. Сонгууль ойртох тусам сонгогч бид нар хэрсүү байж МАНАН-гийн улиг болсон өвөө эмээ нараас салмаар байна шүү.
8 | 0 Хариулах