Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма тэтгэвэртээ гарах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны аварга компани Алибабаг үндэслэгч, тус улсын тэргүүн баян Жэк Ма тэтгэвэртээ гарахаар бэлдэж байгааг Нью Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ.

Ма энэ сарын 10-нд өөрийн компани дахь үүрэгт ажлаа шилжүүлж өгөөд боловсролын салбарт чиглэсэн сайн үйлсэд төвлөрч ажиллахаар шийдсэн тухайгаа ярьсан байна.

Англи хэлний багш, жуулчны хөтөчөөр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Жэк Ма Алибаба компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлд үлдэж, менежмэнтийн ажилд зөвлөх үүрэг гүйцэтгэх гэнэ.

Тэр ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярихдаа “энэ бол эрин үеийн төгсгөл биш, харин шинэ эриний эхлэл” гэж тайлбарлаад өөрийн цаг, хөрөнгийг боловсролын салбарт илүү ихээр зарцуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Жэк Ма 1964 оны есдүгээр сарын 10-нд Хятадын Ханьжоу хотод төрсөн, одоо 54 нас хүрэх юм байна. Тэр ийнхүү өөрийн төрсөн өдрөө үүсгэн байгуулсан компанийхаа өдөр тутмын ажлаас хөндийрч байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters