Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувьд нэн түрүүнд анхаарах зүйл нь хувцаслалт юм.
Тэгвэл сүүлийн үед Төрийн тусгай хамгаалалтын албаныхан Төрийн ордонд нэвтрэхэд хувцаслалтад онцгой анхаарч, ордны хаалга тус бүрд хувцаслалтын зураг наасан байна.
“Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-аар иргэдийг төрийн ордонд нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.
Харин биеийн тамирын, чөлөөт амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлдэггүй. Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар болжээ.
Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнд оролцохоор Төрийн ордонд нэвтэрч байгаа бол заавал зангиа зүүхийг шаардах болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!