Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн бараг үнэгүй болсон боливараар юу худалдан авч болох вэ?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногоос Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро таван тэгийг нь хассан шинэ боливарыг гүйлгээнд оруулж байгаа.

Улс орондоо нүүрлэсэн эдийн засгийн хямралыг намжаах, оны эцсээр 1,000,000 хувьд хүрнэ гэгдэж байгаа инфляцийг хязгаарлах түүний арга хэмжээ нь энэ юм.

Уг шинэчлэлээс өмнө амжиж иргэд хүнсний бараа бүтээгдэхүүн нөөцлөхөөр нийслэл Каракасын гудамжинд уралдаж байна. Учир нь Мадурогийн шинэчлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээс тэд болгоомжилж байгаа юм.

Одоогийн боливар нь хэт инфляцийн улмаас бараг үнэ цэнэгүй цаас болж хувирсан. Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Карлос Гарсиа Раулинс өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг хэр хэмжээтэй боливараар худалдан авч болохыг дараах байдлаар харуулжээ.

Жишээ нь 2.4 кг тахианы махыг 14,600,000 боливараар авч болно. Энэ нь Каракасын хар захын ханшаар $2.22 орчим юм.

 

 

Нэг бүтэн ариун цэврийн цаас 2,600,000 боливар.

 

 

Ийм хэмжээний лууван авахад 3 сая боливар хэрэгтэй.

 

 

Нэг килограм цагаан будаа 2,500,000 боливарын үнэтэй.

 

 

Нэг багц ариун цэврийн хэрэглэл 3,500,000 боливар.

 

 

Нэг килограм улаан лооль 5 сая боливарын үнэ хүрнэ.

 

 

Килограм бяслаг 7,500,000 боливарын ханштай байна.

 

 

Хүүхдийн живх нэг уутыг нь 8 сая боливараар авч болно.

 

 

Нэг килограм мах 9,500,000 боливарын үнэ хүрч байна.

 

 

Эх сурвалж: Reuters