Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Солиотой баян Азиуд" кинонд монгол бүсгүй дүр бүтээжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Төмөрбаатарын Энхтунгалагийн фэйсбүүк хуудсаас авав

Кевин Кваны таван жилийн өмнө гаргасан бестсэллэр зохиолоор бүтээсэн "Солиотой баян Азиуд" кино өнгөрсөн 15-ны өдөр дэлхий дахинаа нээлтээ хийсэн билээ. Тус кино нээлтээ хийсэн эхний тав хоногт бүтээсэн зардлаа нөхөж, 34 сая ам.долларын ашиг олсон талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Тус кино нь Холливүүдэд сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа дан Ази жүжигчдийг тоглуулсан кино болсон ба гол болон туслах дүрд нийт 70 гаруй жүжигчид дүр бүтээсэн юм. Тэгвэл эдгээр дүрүүдийн нэгт монгол жүжигчин бүсгүй Төмөрбаатарын Энхтунгалаг тогложээ. Тэрбээр киноны гол дүрийн нэг болох Элеанорын сайн найзуудын нэг Надине Шао-гийн дүрийг бүтээсэн юм.

 

Тэрбээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд БНХАУ-ын Бээжингийн Драмын төв Академийг жүжигчин мэргэжлээр төгсжээ.