Аж үйлдвэрийн салбар өнгөрсөн онд 8.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувийг дангаараа бүрдүүлжээ.
2017 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт:
Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт 2017 онд 15.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 10.6 их наяд төгрөг буюу 69.7 хувийг уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар бүрдүүлсэн нь яах аргагүй Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болж буйг илтгэнэ.
Зураг. Аж үйлдвэрийн салбарын 2017 оны нийт борлуулалт, дэд салбараар
Харин
Нийт борлуулалтын 10.2 их наяд төгрөг буюу 67.0 хувийг гадаад зах зээлд хийсэн бөгөөд гадаад борлуулалтын 8.5 их наяд төгрөг буюу 84.2 хувийг уул уурхай, олборлох салбарын борлуулалт дангаараа эзэлжээ.
Инфографик 2. Уул уурхай, олборлох үйлдвэр
Манай улсын аж үйлдвэрийн салбар 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс
Харин өнгөрсөн жилүүдэд төр засгаас үйлдвэржилтийг дэмжсэн бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд:
Хэдийгээр манай улсын аж үйлвэрийн салбар эдийн засагт тэргүүлж байгаа ч бусад улстай өрсөлдөх чадварын хувьд хэтэрхий хангалтгүй байгаа юм.
Дэлхий нийтийн туршлагаас харвал, технологийн чадавхыг хамгийн их шинэчилсэн, үйлдвэрүүдийн судалгаа ба хөгжил, зохиогчийн эрх ашигласны төлбөрт хамгийн их хөрөнгө зарцуулсан төдийгүй хамгийн сайн орчин үеийн дэд бүтэц байгуулсан, хамгийн их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж оруулсан, хамгийн чадварлаг боловсролтой ажиллах хүч бий болгосон орнууд аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараар тэргүүлж байгаа нь нотлогдсон.
Харин манай улсын хувьд дэлхийн хөгжилд дөхөхийн тулд боловсролын салбараар дамжуулан суралцах явдлыг эрчимжүүлж, өндөр технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бий болгох, үндсэн түүхий эд, хямд ажиллах хүч зэрэг дотоодын нөөц бололцоог бүрэн ашиглах шаардлага байгааг онцолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!