ВИДЕО: “Тал нутгийн марафон” Богд уулын Шавартын аманд болж байна
“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50 км” олон улсын гүйлтийн тэмцээнийг Богд Хан уулын Шавартын амнаас хүргэж байна.
Видео үзэх:
Ултра трайл төрлийн марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Шавартын аманд 21 км-ийн зайд болох юм. Марафонд Япон Улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

