Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

СӨБ хариуцсан мэргэжилтнүүдэд цэцэрлэгийн цахим системийн сургалт явуулжээ

ikon.mn
2018 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017 онд tsetserleg.ulaanbaatar.mn систем хийгдсэн.

2018-2019 оны хичээлийн жилийн хувьд тус системийг өргөтгөн, нэмэлт хөгжүүлэлтийг хийж 2-5 настай шинээр цэцэрлэгт орох хүүхдийг бүртгэх боломжтой болсон юм.

Мөн анги дэвшин суралцах хүүхдүүдээ цахим системээр бүртгэлийг нь баталгаажуулж байгаагаараа онцлогтой. 

Цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай системийн зааварчилгаа сургалтад нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан /СӨБ/ мэргэжилтэнгүүд болон цэцэрлэгүүдийн хэсэг (бүс)-ийн төлөөллийг хамруулжээ.

 

Тус сургалтад хамрагдсан мэргэжилтэнгүүд нь нийслэлийн төрийн өмчийн 222 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч багш нарыг сургаж цахим элсэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангахад туслах аж.

Цахим систем хоёр үндсэн хэсгээс бүрддэг.

  1. Эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зориулсан мэдээллийн цахим хуудас болон цахим бүртгэл https://tsetserleg.ulaanbaatar.mn
  2. Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтэс болон цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт зориулсан цахим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах  https://tsetserleg.ulaanbaatar.mn/Garden 

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар