2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨГӨӨ: Чипс, жигнэмэг, хоол амтлагч зэрэгт давс их хэмжээгээр агуулагддаг

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN

Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлөөр хорвоог орхидог гэсэн харамсалтай судалгаа бий.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 65 дугаар чуулганаар 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх зорилт дэвшүүлж, гишүүн улс орнуудын Засгийн Газарт хэрэгжүүлэх зөвлөмж гарган нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэвэл зохимжтой гэж зөвлөсөн байдаг. Гэвч Монгол Улсад энэхүү тоо 2.5 дахин их байдаг байна. 

Халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд дэлхий даяар 55 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Үүнд зурх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдар гэх мэт халдварт бус өвчнүүд багтаж байгаа юм. Тэгвэл давсны хэтрүүлсэн хэрэглээ эдгээр өвчлөлийн гол шалтгаан болох магадлал өндөр. Түүнчлэн зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болдог аж. Монгол Улсын Засгийн Газраас 2015 онд баталсан тогтоолоор Монгол хүний давсны хэрэглээг 2025 он хүртэл 30 хувиар бууруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Давс нь хүний биед илүүдэл хэмжээгээр ороход таргалалт, даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт зэрэг маш олон өвчлөл үүсэх шалтгаан болдог аюултай.

Та бүхэнд хоногт хэрэглэх давсны зөвшөөрөгдөх дээд хэмжээг хүргэж байна:

  • 6-12 сартай хүүхдэд-1 грамм давс (0.4 г.натри)
  • 1-3 настай хүүхдэд- 2 грамм давс (0.8 г.натри)
  • 4-6 настай хүүхдэд- 3 грамм давс (1.2 г.натри)
  • 7-10 настай хүүхдэд- 4 грамм давс (1.6 г.натри)
  • 10+ насны хүүхдэд- 5 грамм давс (2.0 г.натри)
  • Насанд хүрэгсдэд5 грамм давс (2.0 г.натри) тус тус хэрэглэхийг зөвлөж байна.

Давсыг зөвхөн бэлтгэж буй хоол, цайндаа бага хийснээр давсны хэрэглээ буурчихна гэж та бодож байж магадгүй. Гэтэл бидний өдөр тутамдаа идэж буй бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнд давс ордог, тэр дундаа хоол амтлагч, хүүхэд,багачуудын иддэг чипс, жигнэмэг зэрэгт их хэмжээгээр давс агуулагддагийг анхаарах хэрэгтэй. Иймд та бүхэн гэр бүл, үр хүүхэд, ойр дотно хүмүүсийнхээ давсны хэрэглээнд анхаарал хандуулж, хэрэглээгээ багасгах шаардлагатай юм. 

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

x