Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис" мэргэжлийн боксын холбооноос Аваргын бүсийн төлөөх тулаан зохион байгуулна

Б.Сувд, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Чингис" мэргэжлийн боксын холбооноос энэ сарын 4-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 90.7 кг жингийн Аваргын бүсийн төлөөх тулаан зохион байгуулах гэж байна. 

Тэмцээнд зургаан тамирчин оролцож, гурван тулаан болох бөгөөд Г.Баяртогтох, Т.Чулуунтөмөр нар Аваргын төлөө, дагалдан тулаанчдаар О.Энхмаа, Э.Нямсүрэн нар 57 кг жинд, А.Осормаа, А.Урангоо нар 52 кг жинд тулалдах юм байна.

Г.Баяртогтох, Т.Чулуунтөмөр нар 10 унцийн бээлийтэй, найман үе тулаан хийх бол мэргэжлийн боксын дүрмийн дагуу дөрвөн эмэгтэй тамирчин найман унцийн бээлийтэй, дөрвөн үе хоёр орц тулаан хийх юм байна. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Аваргын төлөөх тулалдах Г.Баяртогтох 90.1 кг жинтэй бол Т.Чулуунтөмөр 87 кг жинтэй аж. 

Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн боксын 33 тулаан хийснээс 26 ялж, 22 ко /knock out/ хийж байсан амжилттай гэнэ. Харин Т.Чулуунтөмөр Олон улсын хэмжээний мастер, энэ удаа мэргэжлийн боксын анхны тулаанаа хийх гэж байгаа юм байна. 

Тэдний ялсан нь “Чингис" мэргэжлийн боксын холбооны Аваргын бүсийг хүлээн авна.