Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгад өнөөдөр үүрээр гал гарчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хуучин “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга дээр нь нэг давхар нэмж нийт гурван давхар бүхий барилга барьж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр үүрээр тус барилгад гал гарсан байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд орших “Таванбогд” группийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний зориулалтын барилгад өнөөдөр өглөө 6 цаг 08 минутад гал гарч байна гэсэн дуудлага  НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас шатаж байсан бөгөөд кабелийн утас нь хөөж хавдсан, гадуураа хуванцартай учраас нэлээд утаа гарсан байдалтай байсан. Тус галыг 10 минут бүрэн унтрааж, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн.  

Дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах гурван ангийн 38 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Урьдчилсан байдлаар цахилгаан кабелиас болж гал гарсан гэж газар дээр нь очиж ажилласан хүмүүс дүгнэсэн" гэлээ. 

Хэвлэх Үйлдвэрийн барилгыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, ГАЛЛЕРИА УЛААНБААТАР / GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахад бэлэн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
1
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
2
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
3
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
4
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
5
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
6
Гэрэл зургийг MPA.mn