Өвлийн улирал эхэлмэгц нийслэлчүүд "Халтирч унаад бэртчихгүйхэн шиг энэ гурван сарыг давах юмсан" хэмээн толгойгоо гашилгадаг. Тэгвэл нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийслэлчүүдийг цас, мөсгүй өвөлжүүлэх гэж багагүй ажлыг хийж байгаа аж.
Албаныхны хэлснээр энэ жил нийслэлийн зам, талбайд цацахаар 1000 гаруй тонн давс нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн даваа гаригт орсон цаснаар 130 орчим тонныг нь хэрэглэсэн гэнэ. Үүнтэй зэрэгцээд нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэлийнхэн ч өвлийг өнөтэй давахаар чамгүй бэлтгэл хийснээ дуулгаж буй.
Хужиртай газар дэрснээс өөр ургамал ургадаггүй. Гацуур, нарс, улиас, шар хуайс, бургас бол бүрч ургадаггүй. Тэгэхээр давс нь ургамалд хэрэгтэй бичил биетүүдийг устгаж, хөрсний органик чанарыг алдагдуулдаг байна.
Тус нэгтгэл нь Улаанбаатарын төвийн хэсгийн 260 км зам буюу Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Нарны зам, Нарны гүүрийн цас, мөсийг хариуцаж халтиргаа гулгаа үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах ажээ.
Тус байгууллагын хувьд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг "КАМАЗ" маркийн таван машин, бодис цацах төхөөрөмж суурилуулсан зургаан "портер", нэг "автотрейлер", хоёр ковш , хоёр "hino" маркийн машинтайгаар ажиллах аж. Мөн цас их хэмжээгээр орж машин хүрэлцэхгүй тохиолдолд "портер" дээр давс ачиж хүрзээр цацдаг хуучны аргаа хэрэглэх тухайгаа мэдээлсэн.
Гэхдээ энэ аргаа хотын төв бус гэр хорооллын зам дээр хэрэглэх юм гэсэн. Түүнчлэн урьд жилүүдэд зам цэвэрлэгээний ажилчид буюу шар хантаазтангууд цас, мөс цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам цэвэрлэгээний машины ажилтнууд гээд улирлын чанартай ажил гүйцэтгэдэг хүмүүсээр хүч нэмэхээр болжээ.
Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас, мөс хайлуулах уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд туршилт нь амжилттай байвал үргэлжлүүлэх юм байна.
О.Оджаргал:ТҮК-ийн ажилчдад цас хайлуулах давс, бодисыг цадахдаа зүлэг, ногоо руу хаяхгүй байх, мөн зам дээр цэвэрлэгээ хийгээд овоолсон цас, мөсийг ногоон байгууламж руу хаяхгүй зориулалтын цэг дээр асга гэсэн.
Хэдийгээр албаныхан ийм мэдээллийг өгч буй ч иргэд "Цасгүй л өвөлжиж байвал гээд хаа хамаагүй давс, бодис хайр найргүй цаццаг. Тэр нь эргээд сөргөөр нөлөөлдөг" хэмээн шүүмжилдэг. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн шөнө орсон цасыг хайлуулах гэж шалбааг болгож орхисон. Цас хайлуулах бодис нь машин дээр буучихвал арилдаггүй, толбо үлддэг гэх мэт.
Энэ тухай албаны хүмүүсээс тодруулахад "Цас хайлуулах бодисыг энэ өвөл нийслэлийн хэмжээнд 540 орчим тонныг хэрэглэхээр нөөцөлсөн. Манай улс энэ бодисыг Хятад болон Оросоос авдаг. Уг бодис нь хүний биед ямар нэг хор нөлөөгүй" гэлээ. Гэвч ургамал, зүлэг, ногоог үхэлд хүргэх аюултай аж. Учир нь энэ бодисонд давсны төрлийн олон элемент 70 хувь нь кальцийн хлор, 30 хувь нь натрийн хлороос бүтсэн.
Хужиртай газар дэрснээс өөр ургамал ургадаггүй. Гацуур, нарс, улиас, шар хуайс, бургас бол бүрч ургадаггүй. Тэгэхээр давс нь ургамалд хэрэгтэй бичил биетүүдийг устгаж, хөрсний органик чанарыг алдагдуулдаг байна.
Мөн давс нь усыг шингээдэг бөгөөд зүлэг, мод ургаж буй хөрсөнд цацаад байвал ургамал ус чийгээр дутагдаж аажмаар үхдэг байна. Химич, биологчид хүртэл "Давс бол хүчил. Ургамлын үндсийг түлнэ гэсэн үг" хэмээн зөвлөдөг гэж байна.
Иймээс иргэд дээрх бодисыг хаа хамаагүй цацаж байна гэх шүүмжлэлийг хот тохижилтынхон сонсохгүй байгаа нь үнэн. Бид энэ талаар Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргалаас тодруулахад, "Бид ТҮК-ийн ажилчдад цас хайлуулах давс, бодисыг цадахдаа зүлэг, ногоо руу хаяхгүй байх, мөн зам дээр цэвэрлэгээ хийгээд овоолсон цас, мөсийг ногоон байгууламж руу хаяхгүй зориулалтын цэг дээр асга гэсэн үүрэг даалгаврыг өгч, анхааруулж байгаа" хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!