Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг 14 орны төрийн тэргүүн үзэж сонирхоно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Макрон, Китарович нар NATO-гийн дээд хэмжээний чуулганы үеэр

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том үйл явдал өнөөдөр орой Москва хотын Лужиники стадионд болох гэж байна.

Энэ удаа Франц, Хорватын шигшээ багууд дэлхийн аваргын алтан цомыг 

өргөхийн төлөө өрсөлдөх юм. Тоглолтыг үзэж, багаа дэмжихээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон эхнэрийн хамт Москвад ирэхээр болжээ.

Тэр өнгөрсөн долоо хоногт багийнхаа Бельгитэй хийсэн тоглолтыг Санкт Петрбург хотод ирж үзсэн юм. Франц улсын шигшээ баг 2006 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглох гэж байгаа.

Хорватын ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китарович мөн үндэсний шигшээ багаа дэмжихээр Москваг зорьсон байна. Тэрээр өнгөрч буй долоо хоногт NATO-гийн дээд хэмжээний чуулганд оролцохдоо Хорватын шигшээг алтан цом өргөнө гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэж байв.

Өрсөлдөгч хоёр орны төрийн тэргүүнүүдээс гадна зохион байгуулагч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах нар ДАШТ-ий сүүлчийн тоглолтыг үзэхээр болжээ.

Нийтдээ дэлхийн 14 улс орны тэргүүнүүд Лужники стадионд өнөөдөр орой цуглахаар болсон байна.

Тэднээс гадна Ямайкын домогт гүйгч, гүйлтийн спортоо орхисны дараа хөлбөмбөгчин болохыг мөрөөдөж яваа Усайн Болт Франц, Хорватын шигшээ багуудын тоглолтыг үзэхээр Москвад иржээ.

 

Эх сурвалж: Russia Today