2021/03/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.87₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
16:00
S26
17:00
S26
18:00
S26
19:00
S29
-2°
20:00
S26
-4°
21:00
S26
-5°
22:00
S26
-6°
23:00
S29
-6°
00:00
S29
-7°
01:00
S29
-7°
02:00
S26
-6°
03:00
S26
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Даваажаргал: Сэтгэл зүрхээ шингээж хийсэн зүйлээ хүмүүст зөв ойлгуулж, үнэ цэнийг мэдрүүлэх нь чухал

ikon.mn
2018 оны 7 сарын 10
Сурталчилгаа

Нүүдэлчин монголчуудынхаа ёс заншил, хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн харуулсан нэгэн шинэ бүтээгдэхүүн зах зээлд дөнгөж гарч байна. Энэ бол “Нүүдэлчний соёл” компаниас гаргаж буй “Эрхэмсэг” нэрийн аяга, халуун баригч сав, бэлэг дурсгалын зүйлсийн иж бүрдэл юм. Тус компани хүний эрүүл мэндэд ээлтэй, хамгийн сайн чанарын материалаар хийгдсэн керамик аяга, халуун баригч болон усны савнуудыг импортлоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн жилээс “Нүүдэлчний соёл”-ын хамт олон үндэсний хэв шинжийг харуулсан, өөрийн нэрийн бүтээгдэхүүний загварыг монголдоо гаргаж, гадны нэр хүндтэй үйлдвэрт тусгайлан захиалж хийлгэх болсон байна. Тэд энэ жилийн баяр наадамд зориулж компанийнхаа залуу зураачийн бүтээлүүдээр гоёсон “Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүнээ монголдоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж эхлээд байгаа юм.
“Нүүдэлчний соёл” компанийн захирал Т.Даваажаргалтай ярилцлаа.

 

-“Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүнийг яагаад гаргах болсон талаар ярилцлагаа эхэлье.

-Гэр бүлийн хүн маань уран дархан, бид анх бизнесийн гараагаа бэлэг дурсгалын худалдаанаас эхлүүлсэн болохоор ч тэрүү нарийн сайхан хийцтэй зүйлсд дуртай. Эдэлж хэрэглэж буй зүйл нь чанартай, чамин гоё байхад ямар ч хүн дуртай байдаг шүү дээ. 

Энэ хүсэлдээ хөтлөгдөөд шаазан ваарны үйлдвэр байгуулж, урлагийн бүтээл шиг нарийн хийцтэй аяга, таваг хийе гэсэн том амбицтай бизнесээ эхэлж байлаа. Харин манайх шиг жижиг зах зээлд ийм үйлдвэр байгуулаад ашигтай ажиллах боломж хомс юм билээ. Тиймээс өвөрмөц, чамин хэлбэртэй, аваад явахад эвтэйхэн, хэрэглэхэд хялбар, загварлаг аягануудыг импортоор оруулж эхэлсэн.

Анх импортлож байсан Старбаксын зураг, логотой аягануудыг хүмүүс маш ихээр сонирхож байв. Старбакс брэндийн худалдааны тэмдэгтийн албан ёсны эрх нь манайд байхгүй учраас бид үргэлж ийм бүтээгдэхүүн импортлоод байж болохгүй. Тиймээс өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорих болсон. Энэ ажлын маань гараа өнгөрсөн жилээс эрүүл мэндэд ээлтэй тритан материалаар хийсэн усны саван дээр өөрсдийн дизайн, концепцийг гаргаснаар эхэлсэн юм. Үүний дараа “I love Mongolia” нэртэй халуун баригч ган сав, “Өдөр бүр эрүүл” хоолны халуун савыг худалдаанд гаргасан нь хэрэглэгчдэд маш их таашаагдсан. Манайх руу харилцагчид утасдаад “Старбакс уу” гэж асуудаг байсан л даа /инээв/.

Харин одоо бол бид “Нүүдэлчний соёл” компани, “Made with love” нэрээрээ чамгүй сайн танигдаад байна. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргах, мөн үндэсний өв соёлоо орчин үетэй нийцүүлэн түгээх зорилгынхоо хүрээнд компанийнхаа уран зураачийн бүтээлээр чимсэн “Эрхэмсэг” нэрийн багц бүтээгдэхүүнээ ийнхүү гаргалаа.

 

-“Нүүдэлчний соёл” компани анх хэзээ байгуулагдаж, ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Анх 2001 онд “Нүүдэлчний соёл” компаниа байгуулж жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн урлаж, Баянгол зочид буудлын дэргэд байрлах гэр шопдоо борлуулдаг байлаа.

Гэр бүлийн хүн маань уран дархан тул ихэнх бүтээгдэхүүнээ өөрөө урлаж, дахин давтдагдашгүй загвартай сайхан бүтээлүүд олныг хийсэн дээ.  Харин 2014 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж импортын бүтээгдэхүүн худалдаалах болсноор их зүйлийг сурч мэдэж, туршлага хуримтлуулж компаниа жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэйг ойлгосон.

Анхны бизнес маань үр ашгаа өгөөд, өөрсдийнхөө хэмжээнд болчихоод байсан учраас компанийн эрхэм зорилго, алсын хараа, маркетингийн төлөвлөгөөний талаар бараг ойлголтгүй явснаа ухаарсан.

-Компанийнхаа үнэт зүйл, алсын харааг хэрхэн тодорхойлсон нь сонирхолтой санагдаж байна?

-Хамгийн анх Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан бизнес сургалтад сууснаар компани эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараатай байж, бизнесийн загвар бүтцээ тодорхойлох ёстой юм байна гэсэн төсөөлөлтэй болсон. Улмаар GBS компаниас тогтмол сургалт авч, компани маань ямар зарчмаар хэрхэн ажиллахаа тодорхойлж, хэрэгжүүлж эхэлсэн.

Мөн 2017 оноос Брэндартэ маркетингийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ажиллаж маркетингийн иж бүрэн төлөвлөгөө гарган, өөрсдийн нэрийн брэндээ хөгжүүлэх, сав баглаа боодлоо сайжруулах, зорилтот хэрэглэгчийн хүрээгээ тэлэх гэх мэт олон ажлыг амжилттай хийгээд байна. Бидний үнэт зүйл бол чин сэтгэл, үндэсний бахархал, багийн ажиллагаа, хамтын хариуцлага, мэдлэгийн менежмент гэж тодорхойлсон.

Нүүдэлчний соёлын гайхамшигийг Монгол мэдлэгээр баяжуулан үндэсний урлалын шинэ хуудсыг эргүүлнэ гэсэн алсын хараатай ажиллаж байна.

Зөвхөн өөрсдийн бизнесийн ашгийн төлөө хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн оруулж ирвэл компанийн маань үнэт зүйл, мөн чанарт харшилна.

-Таны бизнестээ баримталдаг гол зарчим тань юу вэ?

-Бид бизнес эрхэлж байгаа тул ашиг олохыг зорих нь тодорхой. Гол нь ашиг олохдоо хэн нэгнийг хохироож болохгүй. Энэ бол хамгийн чухал зарчим юм.

Хоол хүнсний бүтээгдэхүүн чанар муутай байвал идэж, уусан даруйд л хордлого өгөх юм уу, эвгүй үнэр, амттай байх зэргээр шууд мэдрэгддэг. Гэтэл ахуйн хэрэглээний аяга сав суулгын найрлагад хортой элемент орсон бол хүний эрүүл мэндэд аажмаар сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнийг нь хүмүүс богино хугацаанд анзаардаггүй. Жишээ нь: Керамик аягыг гялтгар, өнгө үзэмжтэй болгохын тулд зарим үйлдвэр хар тугалга ашиглах нь бий.

Зах дээр 500 төгрөгийн үнэтэй аяга зарж л байна. Харагдах байдал нь ижил хэрнээ үйлдвэрээс нь авах өртөг үнэ нь 5000 төгрөгийн аяга ч байна. Ингэхээр бид 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг авчраад олон дахин нугалж зараад байгаа мэт харагддаг байж магадгүй. Харагдах байдал ижил ч чанар, орц найрлагаасаа шалтгаалаад бүтээгдэхүүнүүд маш их ялгаатай. 

Зөвхөн өөрсдийн бизнесийн ашгийн төлөө хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн оруулж ирвэл компанийн маань үнэт зүйл, мөн чанарт харшилна шүү дээ. Тиймээс ч манай компани импортлож буй бүх бүтээгдэхүүнээ чанарын баталгаа, олон улсын сертификаттай эсэхийг нь шалгаж авдаг. 

Мөн Монголынхоо мэргэжлийн байгууллагаар бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэж баталгаажуулдаг. Бүтээгдэхүүний хайрцаг дээрх чанарын баталгаа, тэмдэг тэмдэглэгээг хэрэглэгчид маань төдийлөн сайн мэддэггүй нь анзаарагдсан. Тиймээс өнгөрсөн жилээс бүх бүтээгдэхүүнийхээ сав баглаан дээр тэмдэглэгээ, хэрэглэх заавар, материалын орц зэргийг монгол тайлбартайгаар тавьснаар хэрэглэгчдээс талархлын сэтгэгдэл ихээр хүлээж авсан.

-Туулсан туршлагаа эргээд харахад бизнесийн амжилтад хүрэх гол хүчин зүйл нь юу байсан бэ?

-“Нүүдэлчний соёл” компани маань 2001 онд байгуулагдсан гэхээр өнөөгийн зах зээлд тэргүүлэгч томоохон групп компаниудтай бараг нэг үед бизнесийн гараагаа эхэлсэн гэсэн үг л дээ. Анх байгуулагдахдаа л алсын хараа, зорилго зорилтоо тодорхойлоод юунд хүрэхээ төлөвлөчихсөн байсан бол энэ хугацаанд магадгүй одоогийнхоос илүү том амжилтад хүрэх байсан болов уу гэж боддог.

Мэдээллийн хүртээмж өндөр болсон өнөө үед залуучууд маань уншаад судлавал бүх заавар, зөвлөгөө, мэдээлэл бэлэн байдаг болжээ. Манай үеийнхэн саад бэрхшээл, ололт амжилтыг биеэрээ туулаад алдаж, онож л туршлага хуримтлуулж ирсэн. Харин одоо бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад явах боломж өргөн байна. Бид өдөр тутмын жижиг зардлуудаа бодоод зоригтой алхам хийж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахгүй байснаараа их зүйл алддаг юм болов уу. Үнэхээр сайхан зүйл хийчихээд түүнийгээ зорилтот хэрэглэгчиддээ зөв хүргэж чадахгүй байвал хайран. Тэгэхээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хүргэхээ сайн судалж, мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө, заавар авах нь зүйтэй гэж боддог.

2015 оноос эдийн засгийн хямрал эхэлж, бизнес эрхлэгчид хүндхэн сорилттой нүүр тулгарсан шүү дээ. Тэр үед ойр тойрныхон маань бидэнд санаа зовж “Хямралын үед юун аяга таваг манатай болж байна уу?” гэж асууж байсан. Тухайн үед нь би “Хямралын үе гээд хойш суугаад яахав, алдаад ч хамаагүй үзье. Туршлага болог” гэж хэлснээ тод санадаг. Хэрвээ тэр үед хямарлаа гээд хойш суусан бол өнөөг хүртэл олж авсан туршлага, мэдлэгийг алдах байсан. Ийм үед хэрхэн зөв зүйтэй, зохион байгуулалттай ажиллахаа мэдээд авна гэдэг нь хямралаас олж авсан хамгийн үнэ цэнтэй зүйл. Эрсдэлээс айж суухын оронд, хүнд үед хэрхэн үр ашигтай, зөв зохион байгуулалттай ажиллах талаар судалж, уйгагүй оролдлого хийх нь амжилтын нэг түлхүүр гэж хэлэхийг хүсдэг.  

 

Эрсдэлээс айж суухын оронд, хүнд үед хэрхэн үр ашигтай, зөв зохион байгуулалттай ажиллах талаар судлаарай

-Энэ салбарт бизнес эрхлэхийн эерэг сайхан тал бөгөөд бэрхшээлтэй зүйл нь юу байдаг вэ?

-Аливаа саад бэрхшээлийг хөндлөнгөөс хайх хэрэггүй. Нухацтай бодохоор бид нарт өөрсдөд маань нэлээн их алдаа дутагдал байдаг.

Жишээ нь: Гайхалтай сайхан бүтээгдэхүүн хийлээ гээд сав баглаа нь өнгө үзэмж, загвар муутай бол хүн авахгүй шүү дээ. Сэтгэл зүрхээ шингээж хийсэн зүйлээ хүмүүст зөв ойлгуулж, үнэ цэнийг нь мэдрүүлэх нь чухал. Мөн цаг хугацаа, өртөг зардлаа бууруулахад технологийн шинэчлэл, шийдэл онцгой нөлөөтэй гэж боддог.  

Үр хүүхдүүддээ ч цаг гаргаж амжихгүй шөнө дөл болтол сууж ажиллах үе зөндөө байсан. Хэрэглэгч, харилцагчдынхаа баярлалаа гэсэн үгээр урамшиж, урагшлах хүч ороод явдаг байлаа. Танайх юу хийдэг вэ? гэж хэн нэг нь асуухад “Аан нэг аяга таваг л худалддаг даа” гэж анхандаа хэлдэг байсан. Гэхдээ одоо бол би “Хүмүүст үнэ цэнийг, хайр хүндлэлийг өгдөг” гэж хэлэх дуртай. Компанийн маань ажилчид ч ийм сэтгэлээр ажилладаг.

Бид Тэнгис кино театрын нэг давхарт “Made with love” гээд бэлэг дурсгалын жижиг дэлгүүртэй. Тэндээ бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна аяга, халуун баригч сав, соронзон наалт гэх мэт зүйлс дээр хэрэглэгчийн хүссэн зүйлийг хэвлэж өгдөг. Зөвхөн тухайн хүнд зориулсан зүйлийг сэтгэлээ гарган урладаг гэдэг утгаараа дэлгүүрээ “Хайраар урлагч” хэмээн нэрлэсэн. Дэлгүүрийн ажилчид маань ч хүний эрүүл мэндэд ээлтэй, сайн чанарын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэгтээ сэтгэл хангалуун байдаг учраас урам зоригтой ажилладаг болов уу.

-Компанийн тань хамгийн ойрын зорилго юу вэ?

-Бид эрхэлж буй бизнесээ байгаль орчинд ээлтэй, хийж буй бүх зүйлс нь бүтээлч, дахин ашиглагддаг болгоё гэж төлөвлөсөн. Маш гоё бялуу, пиззаны хайрцгийг ганц хэрэглээд л хаячихаж байгаа нь надад хайран санагддаг.

Бүтээгдэхүүний сав баглааг ганц хэрэглээд хаядаг биш ахиад өөр зориулалтаар ашиглаж болохуйц загвартай болгох талаар судалж байна. Бид энэ зорилгоо ажил болгож зөв хандлага, зөв соёлоороо бусдад үлгэр дууриалал үзүүлэхийг хүсч байгаа. Миний хувьд орчин үеийн бүтээлч хүүхэд, залууст маш их итгэл найдвар тавьдаг. Тэднийг дэмжихийг хүсдэг.

Өнөөгийн хүүхдүүдийн сэтгэлгээ их өөр болсон. Шинийг санаачилж, аливаа юмыг өөр өнцгөөс хардаг. Тэрхүү шинэ санаа зорилгыг нь дэмжиж ажиллахыг хичээж байна. Мөн “Made with love” дэлгүүрээ бэлэг дурсгалын жишиг дэлгүүр болгоно гэж зорьсон.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

-Та бүхэнд ч бас баярлалаа.

  Нүүдэлчний соёл компанийн “Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүнүүд нь тэдний нэрийн дэлгүүр болох Made with love болон Улсын Их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт худалдаалагдаж байгаа аж.

Facebook: https://www.facebook.com/Nomadicgift/

Холбоо барих утас: 9122-6655

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x