Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвид Бекхэм, Златан Ибрагимович нар Англи-Шведийн тоглолтын үр дүнгээр хоорондоо бооцоо тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр орой болох хөлбөмбөгийн ДАШТ-ий Англи, Шведийн багуудын тоглолтын үр дүн ямар байхаас хамаарч эдгээр багуудын домогт тоглогч асан эрхмүүд хоорондоо бооцоо тавьжээ.

Шведийн шигшээгийн тоглогч асан Златан Ибрагимович өчигдөр твиттер хуудсандаа Английн багийн ахлагч асан Дэвид Бекхэмд хандаж “Хэрвээ танай баг хожвол би чамайг дэлхийн хаа дуртай газарт чинь оройн хоолоор дайлъя. Харин манай баг хожвол чи миний хүссэн бүгдийг IKEA-гаас худалдаж авч өг! OK?” гэж бичсэн юм.

Харин Бекхэм түүний урилгыг хүлээн авч “Хэрвээ танайх хожвол би чамайг өөрийн биеэр IKEA-д дагуулан очиж Лос Анжелес дахь шинэ гэрт чинь хэрэгтэй бүхнийг авч өгнө. Харин Англи хожвол чи Уэмблид ирж Английн өмсгөлтэй сууж Английн тоглолтыг үзээд завсарлагаар нь чипс идээрэй” гэж хариулжээ.

Тэдний бооцоо тавьж байгаа Швед, Английн шигшээ багуудын тоглолт өнөөдөр орой 22:00 цагт Самара аренад болох юм.

 

Эх сурвалж: Business Insider