НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг боллоо
Юнител болон Юнивишнийн үйлчилгээний хэрэглэгчдийн НӨАТ-ын баримт цахим бүртгэлийн E-barimt системд автоматаар бүртгэгддэг боллоо. Өөрөөр хэлбэл хэрэглэгч төлбөр төлсөн, нэгжийн карт худалдаж авсан НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхийн тулд заавал E-barimt системд нэвтэрч, бар код уншуулах эсвэл кодоо бичин бүртгүүлэх шаардлагагүй болж байна.
Дараах зааврын дагуу бүртгүүлснээр таны төлбөр автоматаар бүртгэгддэг болох юм.
- Юнителийн хэрэглэгчид: 1429 дугаарт өөрийн E-Barimt системд нэвтрэн ордог хэрэглэгчийн кодоо бичин мессэж илгээнэ.
- Юнивишнийн хэрэглэгчид: 1429 дугаарт Гэрээний дугаараа бичин зай аваад E-Barimt системд нэвтрэн ордог хэрэглэгчийн кодоо бичин мессэж илгээнэ
- Гэр интернэтийн хэрэглэгчид: 1429 дугаарт Гэр интернэтийн дугаараа бичин зай аваад E-Barimt системд нэвтрэн ордог хэрэглэгчийн кодоо бичин мессэж илгээнэ
*Анхаарах: Нэгжийн цаасан картаар дансаа цэнэглэсэн тохиолдолд НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгдэхгүй. Харин гэрээт борлуулагчаар дансаа цэнэглүүлсэн тохиолдолд автомат бүртгэлд хамрагдах боломжтой байна.
Лавлах: 1414, 7777-8888
ЮНИТЕЛ ТҮРҮҮЛЖ АЛХАНА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
