Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ-аас өргөн барьсан Монгол улсын өрийг нэмэгдүүлэх хуулийг УИХ дэмжсэнгүй

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг буцаалаа. УИХ-ын  хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэнгүй. Ингэснээр улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь ирэх жил 40 хувьд байх боломжтой болно. 

Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувийг ирэх жил 60 хувьд хүргэх гэсэн Засгийн газрын санал дөнгөж сая уналаа. 

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар ирэх жил өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Харин Засгийн газар энэ хувийг 60 хувьд хүргэх төсөл оруулж ирсэн нь олонхийн дэмжлэг авсангүй.