УИХ ердөө дөрөвхөн хоногийн дотор Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх хариуцлагатай албан тушаалтныг томилох хэлэлцүүлгийг хийв. Нийт есөн гишүүнтэй цэцийн дөрвөн хүний хугацаа дууссантай холбоотойгоор нөхөж дөрвөн хүнийг томилоод байна.
Үндсэн хуулийн шүүх буюу цэцийн гишүүдийн томилгоонд илүү нухацтай, мэргэжлийнхэн, олон нийтийг хэлэлцүүлэгт оруулах шаардлагатай гэж хуульчид үзэж байгаа юм.
Ikon.mn энэ талаар О.Мөнхсайхан, Б.Гүнбилэг гэсэн хуульч нарын байр суурийг хүргэсэн.
Тэгвэл өнөөдөр хуульчид тус үйл явдалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо гэх нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хэлэлцүүлэгийг шууд дамжуулан хүргэж байна.
Бидний авсан мэдээллээр хэсэг хуульч цэцийн гишүүнээр сонгогдсон Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын томилгоо нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!