АЙЧИ НАГОЯ 2026: Лхагватогоогийн Энхрийлэн Азийн наадмын хүрэл медальтан боллоо
Азийн наадмын жүдогийн төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн БНСУ-ын Ким Жи Сүтай барилдлаа.
Хоёр тамирчны барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг сунгасан. Шийдвэрлэх үед манай тамирчны шийдсэн мэх ялалтад хөтөлж, хүрэл медаль авчирлаа.
Энэ жинд алтан медалийг эзэн орны жүдоч Нарүми Таниока хүртсэн бол Хойд Солонгосын Ким Жи Хе мөнгө, Л.Энхрийлэнгийн хамт Казахстаны Эсмигүль Куюүлова хүрэл медаль хүртэв.
Ийнхүү Монголын шигшээ баг нийт нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
