АЙЧИ НАГОЯ 2026: Ганбаатарын Ганхуяг, Тогтохын Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо)

Азийн наадмын сонгомол, чөлөөт бөхийн хоёр дахь өдөр сонгомол бөхийн гурав, эмэгтэй нэг жингээр үргэлжиллээ.

Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд нийт 12 бөх зодоглосноос Ганбаатарын Ганхуяг эхний даваанд хийлээд БНСУ-ын И Мин Хог 3:2-оор илүүрхсэн ч дараа нь Энэтхэгийн Нитешд дийлдэв.

Улмаар хүрлийн төлөө Туркменистаны Аманберди Агамаммедовтой Улаанбаатарын цагаар 17:45 цагт хүч үзнэ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьсон Т.Алтжин эхний даваанд Балбын Сушила Чандыг оноогоор цэвэр ялсан ч Японы Нонока Озакид ялагдлаа. Ингээд хүрлийн төлөө Энэтхэгийн Манситай Улаанбаатарын цагаар 18:15 цагт өрсөлдөх хуваарьтай байна.