Аравдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. 

Энэ сарын 17-нд Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын Аварга цолын хүндэтгэлийн барилдаан Дархан хотод болно. Мөн сумын цолтон ба залуу бөхчүүд, аймаг цэргийн цолтны намрын улирлын нээлтийн барилдаан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

  • 10.03-ны Бямба гарагийн 13:00 цагт "Нутгийн буян" группийн 30 жилийн ойн нэрэмжит Намрын улирлын нээлтийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 10.04-ний Ням гарагийн 12:00 цагт Сумын цолтон ба залуу бөхчүүдийн нээлтийн барилдаан,
  • 10.09-нд 11:00 цагт “Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэг
  • 10.09-ний 15:00 цагт Монгол бөхийн өргөөний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯам, БТСУХороо, Олимпын хороо, Спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг,
  • 10.10-ны Бямба гарагийн 12:00 цагт "Грийншоу" продакшны нэрэмжит барилдаан,
  • 10.11-ний Ням 11:00 цагт Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
  • 10.16-18-ны хооронд Баасан-Ням гарагт Өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан /Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
  • 10.17-нд 11:30 цагт Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын Аварга цолын хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
  • 10.24-ний Бямба гарагт 13:00 цагт Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана