Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар  бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Тодруулбал өнөө шөнө Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумдаар 0.0-4.0 мм  бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Маргааш буюу аравдугаар сарын 02-ны өдөр Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй юм байна. 

Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхаарууллаа.