ФОТО: Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна
Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна.
Албаныхан энэ талаар "ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сар бүрийн нийлүүлэлт 20-30 хувь буурсан нь шатахууны хомсдолыг бий болгож байна. Өдөр бүр шатахуун орж ирж байгаа. Хэрэглэгчид шатахуунгүй болох вий, тасрах вий гэсэн айдсаас үүдэлтэйгээр шаардлагагүй үед заавал банкаа дүүргэе гэх, бөөнөөрөө дугаарлах зэрэг нөхцөлийг үүсгэж байна" гээд байгаа билээ.
Харин иргэд "Гэр бүлдээ ч гаргах цаг зав гаргалгүйгээр ажлаа тараад л бензинд оочирлож байна. Хүргэлт хийдэг, хувиараа бизнес хийдэг хүмүүст хүнд тусаж байна. Угаасаа шатахуун түгээх станцад хонож оочирлож байгаа учир талбай дээр хонож жагссан ч болно. Г.Дамдинням сайдыг өөрийн биеэр гарч ирж үнэн тайлбар өгтөл нь жагсана" хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэв.
Жагсаал эхлэхэд талбайг тойроод цагдаагийн хамгаалалтууд гарсан байсан ба ачлагын машинууд ч мөн иржээ. Жагсагчдыг жагсаал хийх зөвшөөрөл аваагүй тул жагсаалыг тарааж, авто замаа чөлөөлөхийг албаныхан шаардаад байгаа юм. Гэсэн ч автомашинтайгаа жагсаалд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсээр байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
