ФОТО: Жагсагчид Төв шуудангийн уулзварыг хаажээ
Өнөө өглөөний 10:00 цагт бензиний хомстлыг эсэргүүцэж эхэлсэн иргэдийн жагсаал Энхтайваны өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзварыг хааснаар үргэлжилж байна.
Өнөөдөр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб болон ГХЯ олон улсын нөхцөл байдал, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл болон АМГТГ-аас шатахууны татан авалт болоод тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар 14:00 цагт мэдээлэл хийж "Аравдугаар сард хэрэглээнд хангалттай хүрэх газрын тосны бүтээгдэхүүн захиалж, баталгаажуулсан" гэсэн юм.
Түүнчлэн "Автомашин хөлөглөсөн болон мотоциклтой хүмүүс зохион байгуулалттайгаар дарааллыг нэмэгдүүлж, нэг газраас банкаа дүүргээд дараагийн хүнд саванд хийж шагийн үнээр зарж, дараалал буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Хууль хүчний байгууллага шалгаж байна" гэжээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
