АЙЧИ НАГОЯ 2026: Уран-Өлзийгийн Анужин ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэнээр жүдогийн шигшээ баг медалийн чансаагаар гуравдугаарт жагсаж байна
Азийн наадмын жүдогийн тэмцээний хоёр дахь өдөр өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Уран-Өлзийгийн Анужин өрсөлдөгч Энэтхэгийн жүдоч Инунганби Тахелламбамыг нэг вазари, хоёр юүкогийн илүүгээр ялснаар тивийн наадмаасаа хүрэл медаль зүүж байна.
Ийнхүү манай жүдочид эхний хоёр өдөр нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар гуравдугаарт жагсаж байна. Япончууд нутагтаа таван алт, гурван хүрэл, Узбекистан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл зүүгээд буй бол БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Арабын Нэгдсэн Эмират Улс нэг алтан медаль зүүжээ.
Маргааш хүнд жингүүд буюу эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн барилдаанаар үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
