АЙЧИ НАГОЯ 2026: Тэрбишийн Ариунзаяа шигшээд шалгарлаа
Азийн наадмын жүдогийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг-ын медальтнууд тодрох хуваарьтай.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа эхлээд Тайландын Камолван Аккажаныг, дараа нь Энэтхэгийн Яамини Моуряаг, хагас шигшээд Хойд Солонгосын Ким Хён Аг яллаа.
Ингэснээр тэр алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн эхний даваанд хийлээд Киргизийн Адина Марсбековна Кочконбаеваг, хагас шигшээд Хойд Солонгосын Ким Жэ Хыг ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Энхдөл хүрлийн төлөө барилдахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
