АЙЧИ НАГОЯ 2026: Тэрбишийн Ариунзаяа МӨНГӨН МЕДАЛЬ хүртэв
Нагоя хотын "IG" аренад хоёр дахь өдрөө үргэлжилсэн жүдогийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа алтан медалийн төлөө барилдлаа.
Тэрбээр олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Хо Мимитай хүч үзсэн юм. Барилдааны эхэнд юүко үнэлгээ алдсан нь медалийн өнгийг шийдвэрлэсэн юм. Манай тамирчин үлдсэн хугацаанд үнэлгээ авах гэж хичээсэн ч дэлхийн дэвжээнд олон барилдсан хашир аварга алдаа гаргасангүй.
Энэ жинд хүрэл медалийг Японы Мио Шираканэ, Хойд Солонгосын Ким Хён А нар хүртлээ.
Ийнхүү Монголын шигшээ баг нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
