Монголбанк 2018 оны эхний 4 сарын байдлаар 3.3 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 3 тонн алт авч байснаас 257 кг буюу 8 хувиар өслөө.
Тэгвэл 4 дүгээр сард худалдаж авсан алтны хэмжээ 988.8 кг -д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсч 27 хувь буюу 209.4 кг-аар илүү дүнтэй байна.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 102,536.15 төгрөг байлаа.
График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ:
График 2. 2018 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ:
Эх сурвалж: Монголбанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!