Өтгөн хаталт гэдэг нь хатуурсан өтгөн бөгөөд түүнийг гаргахад хүндрэлтэй байдаг. Дүлэлт ихтэй, удаан хугацааны турш сууж байж маш бага хэмжээгээр гарна. Дутуу гарч болно.
Өтгөн хаталт хүүхдийн наснаас хамаарна. Дөнгөж төрсөн нярайд бол ховор. Ялангуяа эхийн сүүгээр хооллодог бол бараг л тохиолдохгүй.
Өтгөн өдөр бүр гарахгүй байгаа нь хүүхэд хоолонд цадахгүй байгаагийн нэг илрэл болдог. Хүүхэд нас өсөлт хөгжилтийн хамгийн чухал үе учраас жингийн өсөлт хөгжлийг сайн хянах шаардлагатай.
Та хүүхдийнхээ өсөлт хөгжилтийг хянаарай.Өсөлт хөгжилтийн талаарх мэдээллийг И мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хүүхдийн ходоод гэдсэнд орсон хоол хүнсний ус болон биед шаардлагатай амин дэм, шимт бодис нарийн гэдсээр шимэгдэн үлдэгдэл хэсэг нь өтгөн болно.
Өтгөн нарийн болон бүдүүн гэдсээр ямар нэгэн саадгүйгээр дамжин явж гадагшлахын тулд түүнд хангалттай хэмжээний ус шаардлагатай гэдгийг байнга санах хэрэгтэй.
Ус бага уух нь өтгөн хаталтын хамгийн эхний шалтгаан болдог. Дараагийн нэг шалтгаан нь гэдэсний булчингийн гүрвэлзэх хөдөлгөөний дутагдал байдаг.
Өтгөн хаталттай хүүхдийн шинж:
Хуримтлагдсан хатуу өтгөн удаан хугацаагаар гэдсэнд байснаас гэдэсний булчин ядарч туйлддаг. Иймээс хугацаа алдалгүй хүүхдийн өтгөн хаталтын шалтгааныг олж тодруулан, эмчлүүлэх шаардлагатай.
Өтгөн хаталтын үед авах арга хэмжээний талаар дараагийн нийтлэлээс уншаарай.
Эх сурвалж: Hedu.mn