2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пентагон Сирид нэг удаагийн, хүчтэй цохилт өгч дууссанаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 14
iKon.MN

Бямба гарагийн үүрээр Сири дэх хэд хэдэн объектод агаараас цохилт өгч дууссан ба дахин ийм ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө одоогоор байхгүй байгааг Пентагоны тэргүүн Жим Мэттис мэдэгдлээ.

Мэттис “Өнөөдрийн нэг удаагийн цохилт нь хангалттай хүчтэй сануулга болсон гэдэгт би итгэлтэй байна” гээд хэрвээ Башар Аль Ассад цаашдаа дахин химийн зэвсэг хэрэглэвэл дахин ийм цохилт өгөх болно гэжээ.

Энэ удаагийн ажиллагаанд 2017 оны дөрөвдүгээр сард явуулсан ажиллагаанаас хэмжээний хувьд хоёр дахин их зэвсэг ашигласан гэдгийг мөн мэдэгдэв.

Бай болсон объектууд нь Дамаск дахь судалгааны төв, Сирийн хойд хэсгийн Хомс хотын ойролцоох химийн зэвсгийн хоёр агуулах байсан гэнэ.

 

Мэттис “Бид маш нарийвчилсан, тун хэмжээг нь тохируулсан, гэхдээ хүчтэй цохилтыг өглөө” гэж тайлбарласан юм.

Энэ удаагийн ажиллагааг нисгэгчийн жолоодлоготой нисэх онгоцноос пуужин харвах замаар гүйцэтгэсэн бөгөөд иргэний болон гадаад улсын объектуудад хохирол учруулахгүй байх арга хэмжээг өндөр хэмжээнд хангасан гэлээ.

Тодруулбал Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй зөрчилдөхгүй байх арга хэмжээг авсан гэдгийг мэдэгдлийн үеэр АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга, генерал Жозеф Данфорд тайларлажээ.

Ингэхдээ Москватай холбоо барьж мөргөлдөөнөөс зайлсхийх арга хэмжээ аваагүй, өөрт байгаа тагнуулын мэдээлэл дээр үндэслэсэн гэнэ.

Цохилтын үеэр Сирийн талаас “газар-агаар” ангиллын эсэргүүцэх зэвсэг хэрэглэсэн ч энэ нь довтлогч талд ямар нэг хохирол учруулаагүй гэсэн байна.

Эцэст нь генерал Мэттис дөрөвдүгээр сарын 7-нд Доумад Ассадын дэглэм хлорин хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байгаа, мөн сарин хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй гэжээ. 

Пентагоны мэдэгдэлтэй зэрэгцэн ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, АНУ болон түүний холбоотнуудын харвасан ямар ч пуужин Тартус ба Хмеймим дэхь цэргийн баазынх нь агаарын бүсэд нэвтрээгүйг баталлаа.

Тус яам Бямба гарагийн үүрээр АНУ, Франц, Их Британий талууд нисэх онгоц болон тэнгисийн хөлгөөс Сирийн иргэний, цэргийн байгууламжуудад пуужингийн цохилт өгснийг мэдээлсэн байна.

Үүнээс гадна ОХУ-ын гадаад хэргийн яам Дамаск хотыг энх амгалан амьдралд дөнгөж шилжиж байх үед АНУ тэргүүтэй холбоотнууд пуужингийн цохилт өгснийг хатуу шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

 

x