Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Нарантуяа: Үнэ төлбөргүй дурангаа солиулчихаад бүр Тайланд руу аялах эрхтэй болчихлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 6
Сурталчилгаа

Шинэ хиймэл дагуултай шинэчлэгдсэн ДДЭШ 1-р сарын 2-оос 3-р сарын 31-ныг хүртэл нийт хэрэглэгчдийнхээ дунд “ДУРАНГАА СОЛИОД ТАЙЛАНД РУУ АЯЛААРАЙ” урамшуулалт хөтөлбөрийг зарласан бөгөөд бэлгийн эздийг 2018.04.02-ны 19:00 цагаас DDishLIVE 900-р сувгаар шууд дамжуулан тодрууллаа. Ийнхүү аз хийморь дүүрэн 37 СУПЕР БЭЛГИЙН эзэд өнөөдөр шагналаа гардан авлаа.

 

А.Нарантуяа: “Дурангаа солиод Тайланд руу аялаарай” урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР бэлгийн эзэн болсондоо маш их баяртай байна. Амьдралдаа анх удаа л аливаа урамшуулалт хөтөлбөрт СУПЕР бэлгийн эзэн болж үзэж байна. Гадаад пасспорт авч үзээгүй хүн чинь удахгүй “ТАЙЛАНД РУУ ХОСООРОО АЯЛАНА” гэдгээ мэдээд их догдолж байна.

Одоо манай дүү, охин маань намайг дагуулаад яв, намайг сонго гээд л гэрт ширүүн өрсөлдөөн болж байгаа. Ийм сайхан урамшуулалт хөтөлбөр зарлаж, хэрэглэгчдээ баярлуулж байгаа ДДЭШ-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.

 

О.Баттулга: Би ДДЭШ-ийн хэрэглэгч болоод 8 жил болж байна. ДДЭШ шинэ хиймэл дагуултай боллоо гэсэн уриаг оны эхэнд сонсоод л урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд дурангаа үнэ төлбөргүй солиулсан. Харин ингээд өөрийгөө Манжуур руу хосоороо аялах эрхийн эзэн болно гэж төсөөлсөн ч үгүй. Баярлалаа ДДЭШ.

 

Н.Түмэнжаргал: Би Баянхонгор аймгийн хүн. ДДЭШ-ийг анх гарсан цагаас нь л хэрэглэж ирсэн. Хөгжөөд л дэвшээд л байгаа хамт олон. Шинэ хиймэл дагуул, шинэчлэгдсэн ДДЭШ-ийн хүрээнд зарлагдсан “Дурангаа солиод Тайланд руу аялаарай” хөтөлбөрт яг анх зарлагдсан үед нь л хамрагдсан. Тэгсэн харин лхагва гарагийн өглөө ДДЭШ-ээс холбогдож байна. Та зөөврийн компютерийн эзэн боллоо гээд нэг эмэгтэй утсаар залгахаар баярлаад л лхагва гарагийн орой шууданд суугаад л Улаанбаатарт ирсэн.

Манай 2 хүүхэд хоёулаа Баянхонгорт дунд сургуульд сурдаг. Хүүхдүүдийнхээ боловсролд зориулж, мэдээллийн эринд хөл нийлүүлэн алхаг гээд энийгээ өгнө өө. Орчин үед хүнд маш их хэрэгтэй бэлгийг олж өгсөн байна баярлалаа. Цаашид ч гэсэн ийм сайхан хөтөлбөр зарлаж хэрэглэгч бид нарыгаа баярлуулж яваарай гэж хүсье.

 

А.Бямбадорж: Оны эхэнд энэ урамшуулалд хамрагдаад хамгийн гол нь зурагт бүр л гоё гараад байгаа юм шиг санагдаад хэрэглэгчийн үүднээс маш их баяртай байсан. Орой гэртээ хариад л HBO сувгийг үздэг болоод байгаа.

Лхагва гарагийн өглөө ДДЭШ-ээс ярьж байна. Танд баяр хүргэе. Хонда мотоциклын эзэн боллоо гэж хэлэхээр нь итгээгүй. 4 сарын 1-ээр баахан хүнд хууртагдсан байсан болохоор бас хэн нэгэн нь л тоглож байна даа гэж бодсон. Тэгээд гар утсанд тусгай дугаараас мессеж ирээд тэгээд итгэсэн. Энэ зуны хамгийн том төлөвлөгөө маань мотоциклоо унаж сурах л боллоо. Маш их баярлалаа.

 

M.Эрдэнэбат: “Дурангаа солиод Тайланд руу аялаарай” хөтөлбөрт хамрагдаад 32 инчийн лед телевизорын эзэн болсондоо баяртай байна. Манайх гэр бүлээрээ нэгнийдээ цугларч байгаад л ДДЭШ-ийн LIVE сувгаар олон сайхан тоглолт, бөхийн барилдаан зэрэг шууд дамжуулалтын нэвтрүүлгийг үздэг. Гэртээ очоод л бушуухан зурагтаа асаамаар байна даа. Баярлалаа.

 

ДДэш болон KT-Sat компанийн хооронд 2 жилийн турш хийгдсэн гэрээ хэлцэл хэрэгжиж Монгол улс руу чиглэсэн цацрагийг тусгайлан захиалж хийлгэснээр ДДэш-ийн хэрэглэгчдэд телевиз үзэх шинэ эринтэй танилцсан. Энэ үйл явдалтай давхцуулан ДДэш компани нийт хэрэглэгчдэдээ шинэ хиймэл дагуул руу шилжүүлэх шинэ дурангаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СОЛИУЛААД

  • Тайланд улс руу хосоороо аялах эрх -1
  • Манжуур хот руу хосоороо аялах эрх -1
  • Хонда мотоциклын эзэн -1
  • Амар асар бэлгийн эзэн -1
  • iPhone X гар утасны эзэн -1
  • Dell брэндийн зөөврийн компютерийн эзэн -1
  • Sharp брэндийн 32 инчийн ЛЕД зурагт -1
  • Ламур брэндийн бэлгийн багц -10
  • Кино сувгууд үзэх 1 сарын эрх -10
  • Үлэмж багцын 1 сарын эрх -10 зэрэг 10 нэр төрлийн 37 бэлгийн эздийг тус тус тодруулсан юм.

Хэрэв та хараахан дурангаа сольж амжаагүй бол ДДЭШ ТВ үлдсэн хэрэглэгчдэдээ 6-р сарын 30 хүртэл дурангаа үнэ төлбөргүй сольж мөн HBO, Кино багцын сувгийг 2 сарын турш үнэ төлбөргүй үзэх боломжийг үргэлжлүүлэн бэлэглэхээ дуулгаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.