Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп порно одтой холбоотой дуулианы талаар анх удаа ам нээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2006 онд порно жүжигчин эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон, улмаар 2016 оны сонгуулийн өмнө түүнтэй “хаалтын гэрээ” байгуулж, $130,000 төлсөн гэх дуулиан өнгөрсөн оны намраас эхлэн дэгдээд байгаа билээ.

Уран бүтээлийн нэр нь Сторми Даниэлз гэдэг жүжигчин эмэгтэй уг гэрээг Трампын хувийн өмгөөлөгч Майкл Коэнтой байгуулснаа баталж байгаа юм.

Уг хэргийн талаар огт мэдэгдэл хийгээгүй байсан Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа анх удаа ам нээжээ. Түүнээс Даниэлзд өгсөн мөнгө хаанаас гаралтайг сэтгүүлч асуухад Трамп “Би энэ талаар мэдэхгүй. Та нар Майкл Коэноос асуу. Тэр бол миний өмгөөлөгч” гэж товчхон хариулаад өнгөрсөн байна. Коэн өмнө нь уг мөнгийг хувиасаа гаргаж өгсөн тухай ярьж байсан юм.

Харин энэ мэдээллийг сонссон Даниэлзийн өмгөөлөгч Майкл Авенатти тун их баярлаж байгаагаа твиттер хуудсандаа бичжээ.

Тэр “гэрээ байгуулсан нэг тал энэ тухай мэдэхгүй байгаа нь нөгөө талыг үүрэг хүлээгээгүй, чөлөөтэй ярих эрхтэй гэдгийг баталж байна” гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл жүжигчин эмэгтэй “ам хамхих” гэрээ байгуулсан нь хүчингүй болж байгаа тул Трампын талаар нууц хадгалах үүрэг хүлээгээгүй, чөлөөтэй ярих эрх нээгдэж байна гэж үзжээ.

Сторми Даниэлз өнгөрсөн сард шүүхэд хандаж 2016 оны аравдугаар сард Трампын өмгөөлөгчөөрөө дамжуулж байгуулсан гэрээнд Трамп өөрөө гарын үсэг зураагүй тул гэрээг хүчингүй гэдгийг батлуулахыг хүссэн юм.

Трампыг порно одтой дотно харилцаанд орсныг Цагаан ордон эрс үгүйсгэж байгаа. Харин Даниэлз 2006 онд Трамптай нэг удаа унтаж, дараа нь хэсэг хугацаанд холбоотой байсан тухайгаа ярьж байв.

Тухайн үед Трамп одоогийн эхнэр Меланиатайгаа гэрлэсэн, хүү Барон нь дөнгөж төрөөд байсан юм.

 

Эх сурвалж: Reuters