2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Чингис хаан" морилно

Ч.Гантулга
2018 оны 4 сарын 6
Зууны мэдээ
Зураг

Энэ амралтын өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа Чингис Хаан дуурь амилах юм. Төрийн шагналт Б.Шаравын хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэ бүтээл 2003 онд анх тайзнаа амилсан түүхтэй. Дуурьт эзэн хааны түүхэн тулаанууд болон бага насандаа амссан өнчрөл, доромжлолдоо туйлдалгүй хэрхэн Монгол Улсыг байгуулж буй тухай өгүүлдэг.

“Чингис хаан” дуурийг анх тавихад удирдаачаар Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол энэ удаад бүтээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдавдорж шинэчлэн найруулж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах юм. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 10-20 мянган төгрөгийн сонголттой байна.

Зураг
x