Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний зөвлөлдөх хурал болно

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ бямба гариг буюу 16-ны өдөр төрийн ордонд "Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний хэмжээнд 800 гаруй төлөөлөгчтэй хурал болох гэж байна. 

Бид цаашаа ямар замаар явах вэ гэдэг талаар үндэсний хэмжээний зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулах гэж буй тус хурлын талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй хүмүүс мэдээллээ. 

П.Цагаан гуайн мэдээлснээр "Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрх үргэлжилж байна. Энэ хугацаанд бид Монгол улсын нийгэм, эдийн засаг болоод улстөрийн орчинд олон төрлийн судалгаа хийлээ. Энэ бүх зүйл дээр үндэслээд бид цаашаа ямар замаар явах вэ гэдэг талаар үндэсний хэмжээний зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна" гэлээ. 

Энэхүү хуралд таван төрлийн салбараас төлөөлөгчид оролцох бөгөөд үүний дагуу таван салбар хуралдаан хийх ажээ. 

Үүнд, Шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид , олон нийтийн удирдлага, эрдэмтэн, судлаачид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид оролцох юм байна. 

Зөвлөлдөх хуралдаанаас таван салбар хурал тус бүрээс тайлан, зөвлөмж зэрэг баримт бичгүүд боловсрогдож гарах талаар зохион байгуулагчид онцолсон юм. 

Энэхүү тайлан, зөвлөмжийг ашиглан хууль боловсруулах шатанд ашиглах цаашлаад шийдвэр гаргах түвшинд хэрэглэх зэрэг ач холбогдолтой талаар П.Цагаан онцлон ярилаа.