Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймагт хөл хорио тогтоожээ

Ж.Мягмар
2013 оны 11 сарын 13
Монголын мэдээ
Галзуурсан чоно хонь малаас гадна
нэг хүнийг бариад байна

Хөвсгөл аймагт галзуурсан чоно Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумын айлын хот руу дайрч, хонь малаас гадна нэг хүнийг бариад байгаа билээ. 

Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон байна. 

Галзуурсан мал, амьтанд уруулсан хүний тоо энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх жилийнхээс 2.2 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. 

Хөл хорио цуцалтал иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Зураг