2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°
02:00
S32
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага ангийн хоёр, дунд сургуулийн есөн Солонгос багш ЕБС-иудад ажиллахаар иржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол-Солонгос улсын хооронд долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй  "Багш солилцоо" хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнөөдөр боллоо.

2012 оноос хойш жил бүр тасралтгүй хэрэгжиж байгаа уг төслийн хугацаанд Монгол Улсаас нийт 144 багш, БНСУ-аас нийт 128 багш тус хөтөлбөрт хамрагдан харилцан туршлага судалжээ.

Харин энэ онд БНСУ-ын талаас 11 багш хамрагдаж Улаанбаатар хотын 71, 58-р сургууль, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор болон Дархан-Уул аймгийн гурван сургууль дээр хуваарилагджээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал А.Туяа “Монгол-Солонгос багш солилцооны уг хөтөлбөрийн хүрээнд  багш нар  удаан хугацаанд суралцдаг гэдгээрээ бусад хөтөлбөрүүдээсээ ялгаатай. Мөн суралцахын хажуугаар мэргэжлийнхээ хичээлээр багшилдаг нь давуу тал. 

Багш солилцооны  эхний сард багш нар орчиндоо дасан зохицож, хүүхдүүдтэйгээ танилцаж тухайн сургуулийн арга зүйгээс суралцдаг. Үлдсэн хоёр сарын хугацаанд мэргэжлийнхээ хичээлээр багшлаад эхлэдэг. Ингээд багшлах хугацаандаа Солонгос улсын хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрийн  онцлог, Солонгос багш нарын заах арга барилаас суралцаад ирдэг.

Солилцоогоор яваад ирсэн Монгол багш нар маань их олон зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэгээд өөрийн сургалтын орчинд хэрэгжүүлэхийг зорьдог. Харин Солонгос багш нарын хувьд хичээлээ орчуулагчтай заадаг. Гэхдээ хүүхдүүдтэй хурдан учраа олдог бөгөөд ирсэн багш бүр Солонгос ёс заншил уламжлалын талаар танилцуулдаг. Тэгээд хоёр дахь сараас эхлээд мэргэжлийн хичээлээ заадаг ”гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ЮНЕСКО-н Ази Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв /ЮНЕСКО-АПСЕЮ/ мэргэжилтэн Хун Соль“"Багш солилцоо" хөтөлбөр долоо дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ удаа 11 Солонгос багш монголд ажиллахаар ирсэн байна.Солилцооны төсөл маань нийт хамрагдаж байгаа багш нар 3 сарын турш солигдож ажилладаг.

Мөн Солонгос багш нарын хувьд  ажиллаж байгаа сургуулиасаа монгол багш нарын сургалтын арга зүй, Монгол хүүхдүүдээс Монгол хэл соёл, ахуй амьдралаас суралцаад буцдагаараа онцлогтой.

Манай улсаас ирсэн 11 багшийн хоёр нь бага ангийн багш байна. Харин үлдсэн ес нь дунд сургуулийн Зөвлөх багш, Түүх, Нийгмийн ухаан, Математик, Физик, Технологи, Биеийн тамир, Англи хэлний мэргэжлийн багш нар юм” гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл техникийн ахлах сургуулийн Англи хэлний багш Чой Квонлэ “Би багш солилцооны хөтөлбөрт анх удаа оролцож байна. Өмнө нь Монголын талаар их сонсож байсан.

Өнөөдрөөс Шарын гол сумын 2 дугаар сургуульд багшлахаар томигдсон. Монголын мундаг багш нартай хамтран ажиллах болсондооо баяртай байна” гэв.

Энэ хөтөлбөрийн гол зорилго нь  дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилт, “Тогтвортой хөгжлийн зорилго 4”-н хүрээнд Монголд зохион байгуулдаг. Мөн БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн багш солилцооны хөтөлбөрт Монгол, Филиппин, Вьетнам, Тайланд, Индонез, Малайз, Камбож улс оролцдог аж.

Хөтөлбөрийг БНСУ-ын Боловсролын яам болон Монгол Улсын БСШУСЯ намтран зохион байгуулж, ЮНЕСКО-н Ази Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв болон  Монгол Улсын Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт хэрэгжүүлдэг юм.

x