Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Британид Оросын экс тагнуулын ажилтан хордож, эмнэлэгт хүргэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Үл мэдэгдэх бодис”-т хордсоны дараа Оросын тагнуул асан эрэгтэйн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай Британий хэвлэлүүд мэдээллээ.

Түүнийг Ням гарагийн үдээс хойш Лондон хотоос баруун зүгт 145 км зайтай орших Сэлисбури хотын худалдааны төвд нэг эмэгтэйн хамт ухаангүй хэвтэж байхад нь олжээ.

Сүүлд түүнийг 66 настай Сергей Скрипал болохыг тогтоосон байна. Скрипал ГРУ  гэгддэг Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарсан юм. Дараа нь тэр гадаад хэргийн яаманд 2003 он хүртэл ажиллаж байгаад бизнесийн салбарт шилжжээ. 2004 онд түүнийг Москвад баривчилсан байна. Скрипал 1995 онд Британий тагнуулын байгууллагад элсэж, Европ дахь ГРУ-гийн тагнуулуудын тухай мэдээлэл өгсний хариуд $100,000 авч байснаа хүлээсэн юм.

Тухайн үед Скрипалын учруулсан хор хохирлыг Зөвлөлтийн үед АНУ, Их Британий талд ажиллаж байсан ГРУ-гийн хурандаа Олег Пенковскийн хэрэгтэй адилтгаж байжээ. Пенковскийг 1963 онд цаазалсан байдаг.

Скрипал хоригдож байгаад 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн юм.

Өчигдөр гарсан хэрэг Оросын тагнуул асан Александр Литвенког 2006 онд Лондоны нэгэн зочид буудалд цацраг идэвхит бодистой цайгаар хордуулж, амийг нь хөнөөсөн явдалтай төстэй байгаа ажээ.

Британий цагдаа, тусгай албад хэргийг шалгаж байна.

 

Эх сурвалж: Associated Press