iPhone X-ийн борлуулалт муу байгаагаас ганц Apple биш, бас Samsung хохирчээ
Өнгөрсөн оны сүүлээр худалдаанд гарсан Apple-ийн iPhone X загварын борлуулалт сайнгүй байгаа тухай өмнө мэдээлж байсан. Тиймээс Apple компани энэхүү онцгой загварынхаа үйлдвэрлэх хэмжээг бууруулсан байна.
Энэ нь зөвхөн тус компанид хохирол болоод зогссонгүй, iPhone X-ийн дэлгэцийг нийлүүлдэг Самсунг компанид ч цохилт болжээ. Өрсөлдөгчийнөө шинэ загварт зориулж үйлдвэрлээд байсан OLED дэлгэцнийхээ үлдэгдлийг тус компани зарахаар худалдан авагч хайж эхэлсэн байна. Гэвч Apple-ийн захиалсан шиг үнэтэй OLED дэлгэц авах үйлдвэрлэгч олдохгүй байгаа нь Самсунгийн зовлон болж байгаа ажээ.
Ийм үнэтэй дэлгэц ашигласан учраас iPhone X-ийн үнэ $1,000 хүрсэн юм.
Сүүлийн үед Хятадын үйлдвэрлэгчид Самсунгийнхаас хямд өртөгтэй OLED дэлгэц үйлдвэрлээд эхэлсэн. Тиймээс Apple шиг нэг бүр нь $120-$130 үнэтэй дэлгэц авах чадалтай гар утас үйлдвэрлэгч олдоход хүнд байгаа гэнэ.
Эх сурвалж: Nikkei
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
