“Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийн уран бүтээлчид МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү найруулагч, жүжигчин Ж.Жамьяансүрэнг бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оруулахаар БНСУ-руу энэ сарын 25-нд явахаар төлөвлөсөн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ.
Тэвдсэн нэгэндээ халуун сэтгэлээрээ тусладаг бүх монголчуудыг энэхүү хандивын арга хэмжээнд сайн дураараа нэгдэхийг хэсэг уран бүтээлч уриалсан юм.
Ж. Жамьяансүрэн нь 2009 оноос бөөрний дутагдалд орж бөөр солих мэс засалд БНСУ-д яаралтай орох шаардлагатай байгаа ба энэ өртөг өндөртэй хүнд мэс засалд орохоор нэвтрүүлэгтэй хамт Солонгос улсыг зорихоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй БНСУ-н Wonkwang их сургуулийн Wonkwang эмнэлэг хамтран ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс тодорхой хөнгөлөлт/ 50 хувь/ дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бидэнд одоо шаардлагатай байгаа хагалгаа, эмчилгээний зардал 45 сая төгрөг болж байна.
МУГЖ Л. Жанчивдорж агсны хүү найруулагч, жүжигчин Ж. Жамьяансүрэнгийн намтар
Ж. Жамьяансүрэн нь 1973 онд МУГЖ Л. Жанчивдоржийн ууган хүү болон мэндэлсэн. Одоо ам бүл дөрвүүлээ эхнэр, охин -2 настай, хүү- 8 сартай хамт амьдардаг. Дүү найруулагч Ж. Сэнгэдорж нь Мөрөөдлийн хөлөг онгоц, Цагаан шөнө, Бодлын хулгайч, Ларьдма зэрэг уран сайхны киноны найруулагчаар ажилласан.
Уран бүтээл:
Өвчний түүх: Ж. Жамьяансүрэн нь 2009 онд бөөрний архаг дутагдалд өвчнөөр өвдөж Улсын клиникийн 1-р эмнэлэгт хяналтанд орж 7 хоногт 3 удаа диализийн бөөр орлох аппаратанд орж байна.
Бөөр орлох аппарат хүрэлцээ муу байдгаас зарим үед аппаратанд орж чадахгүй амь насанд аюултай нөхцөл байдал үүсдэг тул хувийн эмнэлэгт 1 удаагийн нь 160,000 төгрөг төлж ордог.
Бөөрний архаг дутагдал өвчин нь эмчилгээ, эм тарианы өртөг өндөр тул өвчтөнд эдийн засгийн хувьд хүндээр тусдаг. Эмчилгээний дэглэмээс шалтгаалж ажил хийх боломжгүй ба 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг.
Нэг өдөрт эмчилгээний зардалд 30,000 төгрөг зарцуулдаг. Одоогийн байдлаар 2009 оноос хойш эмчилгээндээ 60-д сая төгрөг зарцуулжээ.
Уран бүтээлчийг дэмжин хувь хүмүүс албан байгууллагуудыг эмчилгээний зардалп хандив өргөж туслахыг сайхан сэтгэлт Монголчууддаа уриалж байна.
Дансны дугаар: Жанчивдоржийн Жамьяансүрэн – ХААН банкны 5027613885
Холбоо барих утас: 9191-5840, 9111-6150, 9990-6921
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!