ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/30-НД НИЙТЛЭГДСЭН
Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
iKon.MN
Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаагийн ерөнхий газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Тус арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны 400 сонсогч оролцож, 12 дугаар сарын 29-31-ний хооронд Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

