ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын иргэн В.А.Кокшаровыг "Алтан гадас" одонгоор, А.В.Пономаревыг "Найрамдал" медалиар шагнав

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал  Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гарсан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байв.

Уралын холбооны их сургууль /хуучин нэрээр Уралын Политехникийн дээд сургууль/ нь 1960-аад оноос эхлэн Монгол Улсад 1,200 гаруй инженер бэлтгэж өгчээ.

Тус сургууль нь Монгол Улсын БСШУСЯ, МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм.

Уралын холбооны их сургуулийн 1,200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд болох З.Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Пүрэвдорж, академич Д.Дашжамц, С.Батмөнх, Д.Содномдорж нарын зэрэг олон эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.

Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревын санаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байгаа юм.

Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. Энэ холбоонд тус сургуулийг төгссөн олон арван нэр хүндтэй хүмүүс ажиллаж байна. Тус холбоо нь Уралын холбооны их сургуулиас Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах төсөл, хөиөлбөрийг боловсруулан ажиллахад тусалдаг бөгөөд  2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын  барилгын байгууллагуудад ажиллуулжээ.

Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Name [66.181.161.122] 2017/12/12
Ёоо пиздаа шиг хүн байнаа. Энэ малыг ямар нь саналаа өгж гаргаж ирдэг байнаа
0 | 0 Хариулах
тэнэгтээд л [66.181.183.146] 2017/12/11
наадуул чинь зүгээр л ажлаа л хийсэн л дээ. тэрнээс Монголын төлөө зүрх нь 5 мин ч цохилсон юм уу. бүү мэд.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.131] 2017/12/11
оросын тролл бэлдсэн гэж шагнаж байна л даа Ака зэвсэг Миг сөнөөгч Союз хөлөг гээд олон зохион бүтээгч бэлдэж төгсгөсөн бол өөр хэрэг
5 | 0 Хариулах
Зочин [103.9.89.210] 2017/12/11
Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final :point_right:ТопУлсТөрчЗалуу ? :point_right:ТопБизнесмэн ? #БүтээнБайгуулалт #Нэмье #2017Start :point_right:БүтээгчУлсТөрчЗалуу ? :point_right:БүтээгчБизнесмэнЗалуу ? http://www.myf.mn
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.231] 2017/12/11
Orosyn tald ajilldag genkog yaaraltai ogtsruulj eruugiin heregt tatah heregtei
5 | 0 Хариулах
Harvey Weinstein [202.131.236.139] 2017/12/11
Zika, Genco 2 naad orusuudtaigaa Mongoloos zailaarai!!!
4 | 0 Хариулах
Зочин [150.59.38.50] 2017/12/11
Ene erguu buh tumur hund ugch buh uzehees uur ajil alga
4 | 0 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/12/11
Оросууд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсаны дараа Монголд мэдээлэлийн дайн буюу гибрид дайн эхлүүлсэн. Зорилго нь 1-рт Барууны хөрөнгө оруулалтыг Монголоос хөөж гаргах 2-рт Хятад Монголын харилцааг муутгах, 3-рт Уул уурхайг муу муухай харагдуулж үндсэн өрсөлдөх чадвартай салбараас нь холдуулж мэдээлэлийн тэхнологи үндэсний үйлдвэрлэл гоё гэж тархийг нь угаах замаар өрсөлдөх чадваргүй болгох 4-рт Дотоод улс төрийг нь самраж ухаалаг прагматик улс төрчдийг нь нэг нэгээр нь овшооор авилгалын зохиомол хэрэгээр ангуучлан улс төрөөс зайлуулах замаар нийгэмийг нь манлайлалгүй болгож удирдлагын хомсдолд оруулах замаар бүрэн хаос болгох тус тус зорилготой. Үүнд ОХУ-д төгсөгчдийг баклаварыг шууд магистрын дипломоор солих зараар олон тооны троллуудыг элсүүлж тархи угаах ажиллагаандаа ашигласан.
9 | 1 Хариулах
Зочин [202.9.42.219] 2017/12/11
Зика арын хаалгаар багш нараа шагнаж байгаа юм байна.
6 | 0 Хариулах
хошин шог [202.70.46.20] 2017/12/11
Одоо Путин ахдаа Чингис хаан одонгоо өгвөл таарна. Угаасаа монгол улсыг хүслээрээ удирдаж байгаа хүн, тэнэгтүүлээл талцуулаал. Хятадын танкаар айлгаал ТТ төслийг нь гацаагаал...
5 | 0 Хариулах
Зочин [99.203.15.127] 2017/12/11
Уралын их сургууль төгсөгчидийн холбоо гэдэг нь оросын тагнуул хорлон сүйтгэх сүлжээний халхавч гэж ойлгогдож байна. Нөхөр женко өөрийнхөө төмсөгийг атгасан кураторууддаа зусардаж одон медалиар шагнасан бололтой.
5 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2017/12/11
oros yalna
4 | 0 Хариулах
Зочин [66.181.166.95] 2017/12/11
Энэ эргүү спиртчин шагнал өгөхөөс өөр ажил хийж байна уу?
8 | 0 Хариулах
Зочин [103.10.197.154] 2017/12/11
Женкогын авгай гэж цэвэр Орос бишээ. Анжелика Даваин гэж Чечень үү эсвэл Татар уу? Хүүхдүүд нь л лав Марат Даваин, Мурат Даваин гэж нэртэй. Авгайгынх нь ах дүү нар лав Муслим нэртэй нөхүүд бий
2 | 0 Хариулах
Зочин [103.10.197.154] 2017/12/11
90 онд Монголд үлдсэн местный Орос эмэгтэй шиг
2 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2017/12/11
uzbek garaltai ch baij medne
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2017/12/11
davain gedeg chechen ner baihgui tatar baij magadgui
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.219] 2017/12/11
Даваин гэдэг чинь Даваагийн гэж байгаа юм биш үү. Ислам зүгийнхэнд ийм нэр байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.231] 2017/12/11
Davain bol tsever oros urgyn ovgiin ner, 1600-aad ond ang uussen bdag. Davain bol chechenu bolon lalyn shashintai ogt holboogui. Yandexees haigaad uzeerei!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2017/12/11
Хүргэн хүү хүчтэй
7 | 1 Хариулах
Зочин [182.160.33.30] 2017/12/11
Орос авгайн нутгын хүмүүсээ шагнаж байна л даа. Ер нь тэгээд Оросын сургууль гэж баахан Архичид л бэлддэг болчихсон шдээ. Яахав урлаг соёлоор сурч болно л доо.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.183.146] 2017/12/11
оросоос одоо сурах юм байхгүй.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.183.146] 2017/12/11
энэ Энхболд ЗИ-н багш нар байсан оросуудаа шагнуулж байна.
8 | 0 Хариулах
Mongol yalnaaaaaa [66.181.185.237] 2017/12/11
Soliooooraaadaaaaraaaaa
3 | 0 Хариулах