Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэг барих саналыг 41 хувь нь сонгожээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Санал авах хуудас

"Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүгийг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн мэдээгээр 152 хорооноос  64 052  /20%/ санал асуулгын хуудас ирж автомат машинд уншуулснаас 58 394 санал асуулгын хуудасны дүн гарчээ.

Харин 1.6% нь буюу 5 118 хуудас хүчингүй болсон байна.

Саналын хуудсыг гэр хорооллын өрх, орон сууцны өрх гэсэн 2 хувилбартайгаар тарааснаас 41 хувь нь цэцэрлэг барих саналыг сонгожээ.

Мөн гэр хорооллын өрхийн 40,9 хувь нь цэвэр бохир усан хангамж, орон сууцны өрхийн 40,1 хувь нь нэгдсэн граж, авто зогсоолтой болох шаардалгатай гэж үзэн саналаа өгсөн байна.

Түүнчлэн тохижилтын чиглэлээр саналаа өгсөн гэр хорооллын өрхийн 45,5 хувь нь гэрэлтүүлэг, орон сууцын өрхийн 44,1 хувь нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн санал өгчээ.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 16 хороо, Налайх дүүргийн 7 хороонд хэлэлцүүлэг зохион байгуулж дууссан байна. 

Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд нийслэлийн бусад хороонд хэлэлцүүлэг өрнөж, өрх бүрээс ирсэн саналыг хэлэлцэн хамгийн олон санал авсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд оруулах юм.